Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/75917e639de0a7f8a6b2f125eb37886f.jpg

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас татгалзан, Ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэжээ. 

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа. 

- Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал Ард нийтийн санал асуулга явуулах боломжгүй юу?

Ард нийтийн санал асуулгыг явуулах боломжгүй болно. Ер нь бол ард нийтийн санал асуулгыг ондоо багтааж дангаар нь явуулах, эсвэл УИХ-ын ээлжит сонгуультай хамтад нь явуулах гэсэн хоёр хувилбар байгаа. Эхлээд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхээ УИХ эцэслэн шийднэ. Түүний дараа ард нийтийн санал асуулгыг аль хувилбараар нь явуулахыг шийднэ. 

- Ард нийтийн санал асуулга явуулах хэзээ явуулах вэ?

Ард нийтийн санал асуулгыг явуулахгүйгээр гуравдугаар хэлэлцүүлгээр батлах хувилбар байсан. Гэхдээ бид ард нийтээсээ асууна. Ард нийтийн санал асуулгын хугацааг УИХ тогтооно. Ард нийтийн санал асуулгыг дангаар явуулж болно. Мөн УИХ-ын ээлжит сонгуультай хамтатган явуулна. 

- Ард нийтийн санал асуулга явуулахад ирц хүрэхгүй бол яах вэ?

Энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг ярилцсан. Тиймээс УИХ-ын ээлжит сонгуулиар хамтатган явуулахаар ярьсан. 

- Үндсэн хуулийн хэлэлцүүлэг тасралтгүй үргэлжлэх зарчим алдагдах уу?

Ард нийтийн санал асуулга явуулах шийдвэр гарснаар тасралтгүй үргэлжлэх зарчим нь зогсож байгаа юм. 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх