Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/45ec52fea3804923b90b548bf6f13181.webp

Сүүмпи сайтаас энэ сард эргэн ирэлтээ хийх кпоп уран бүтээлчдийн жагсаалтыг гаргажээ.

Аравдугаар сарын 1

EXO хамтлагийн гишүүн Чэн өөрийн бие даасан хоёр дахь мини цомгийн уран бүтээл болон "Shall we?" дуугаараа эргэн ирэлт хийнэ.

"Hash Tag" охидын хамтлаг мөн энэ өдөр өөрсдийн дижитал синглээ танилцуулахаар болжээ.

Аравдугаар сарын 2

Жон СэВон “Day”   гэх мини албомоороо эргэн ирэлтээ хийхээр болсон бөгөөд мөн энэ өдөр дуучин Кан Шивон "Supa Diva" цомгоороо эргэн ирэлтээ хийхээр болжээ.

ZE:A хамтлагийн Ха Минвү И ЁнЖитой хамтарсан “Let Me Love U” дуугаар эргэн ирэлт хийхээр болжээ.

ARGON хамтлаг хоёр дахь мини албом болох “GO FORWARD: Wide Dream”-аар эргэн ирэлт хийнэ.

Аравдугаар сарын 3

Ким Жин Хө өөрийн шэнэхэн соло цомгоор эргэн ирэлт хийхээр болжээ. 

Аравдугаар сарын 4

SM интертаймэнтаас шинээр гаргаж байгаа оддын хамтлаг болох SuperM "Joppin" дуугаар анхны дебүтээ хийнэ.

H.O.T хамтлагийн гишүүн Жан ҮХёг “WEEKAND” дуугаар эргэн ирэлтээ хийхээр болжээ.

Бэк ЖиЁн  болон Block B хамтлагийн гишүүн B Bomb нар өөр өөрсдийн шинэхэн цомгоор эргэн ирэлт хийхээр болжээ. 

Limesoda “Wave” цомгоор эргэн ирэлт хийхээр болжээ.

Аравдугаар сарын 7

AB6IX хамтлаг “6IXENSE” гэх бүрэн хэмжээний цомгоор эргэн ирэлтээ хийхээр болжээ. 

ONF хамтлаг “GO LIVE” цомгоор эргэн ирэлтээ хийнэ. 

Аравдугаар сарын 8

LOVELYZ хамтлагийн Кэй болон Shinhwa хамтлагийн гишүүн Шин ХеСон нар өөрсдийн соло дебүтүүдээр эргэн ирнэ. 

ATEEZ хамтлаг удаан хүлээлгэсэн бүрэн хэмжээний цомгийн нээлтээ энэ өдөр хийхээр болжээ.

Аравдугаар сарын 9

Энэ өдөр "Stray kids" хамтлаг "Double Knot" синглээр эргэн ирэх бол GreatGuys хамтлагийнхан  “We’re Not Alone_Chapter 1: It’s You” дуугаар эргэн ирэлтээ хийхээр мэдэгджээ. 

Аравдугаар сарын 10

Ladies’ Code хамтлаг “CODE #03”-аар эргэн ирэлтээ хийнэ.

Аравдугаар сарын 11

B.A.P хамтлагийн гишүүн Дахюн "Aight" гэх синглийнхээ нээлтийг хийхээр болжээ. 

Аравдугаар сарын 13

Соло дуучин Heize энэ өдөр өөрийн тав дахь мини албомоор эргэн ирэлтээ хийхээр болжээ. 

Аравдугаар сарын 14

Super Junior хамтлаг энэ өдөр өөрсдийн найм дахь бүрэн хэмжээний цомог болох “Time_Slip” цомогт багтсан “Super CLAP” дуугаар эргэн ирэлтээ хийнэ. 

BTOB хамтлагийн гишүүн Хюншик өөрийн анхны мини цомог болох “Rendez-Vous”-р эргэн ирэлт хийхээр төлөвлөжээ. 

Аравдугаар сарын 15

N.Fluing хамтлаг энэ өдөр өөрсдийн зургаа дахь мини цомгоор “YAHO”-оор эргэн ирэлтээ хийхээр болжээ.

Аравдугаар сарын 21

NU’EST хамтлаг энэ өдөр өөрсдийн эргэн ирэлтээ хийхээр төлөвлөсөн хэмээн мэдэгдсэн байна. 

Аравдугаар сарын 22

DAY6 хамтлаг нууцлаг эргэн ирэлт хийхээр төлөвлөжээ. 

Аравдугаар сарын 24

Шнээр байгуулагдаж байгаа охидын хамтлаг болох ARIAZ энэ өдөр дебүтээ хийнэ хэмээн зарласан байна.  

Аравдугаар сарын 30

We In The Zone энэ өдөр өөрсдийн хоёр дахь мини албом болох “weeee!”-ээр эргэн ирэлт хийхээр төлөвлөсөн байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх