Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/content_photo.jpg

Энэ жил улсын хэмжээнд нийт 512 мянган га талбайд тариалалт хийсэн байна.Тухайлбал, 364.8 мянган га-д үр тариа, 340.0 мянган га-д улаан буудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал тариалжээ.

Энэ сарын1-ний байдлаар 43.3 мянган га-г ангилан хадаж нийтдээ 87.7 мянган га-гаас 113.0 мянган тонн үр тариа, үүнээс 105.7 мянган тонн улаан буудай, 11.2 мянган га-гаас 131.1 мянган тонн төмс, 4.6 мянган га-гаас 51.1 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авчээ. Харин үр тарианы хураалт 25.1 хувь, хүнсний ногооны хураалт 58.1 хувь, төмсний хураалт 75.1 хувийн явцтай байгаа юм байна.

Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах боломжтой гэсэн тооцоолол гаргажээ.

Одоогийн байдлаар газар тариалангийн бүс нутагт ургац хураалт жигд байна. Төв, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн хойд талын сумдаар ургац хураалт муудаагүй. Ирэх аравдугаар сарын эхний арав хоногт л цаг агаар хүйтэрнэ гэх мэдээлэл байгаа. Гэхдээ энэ нь ургац хураалтад ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх