Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/lee-seung-gi.jpg

"Миний найз охин есөн сүүлт үнэг", "Та баривчлагдсан", "Канчигийн хайр", "Хваюүги" зэрэг кинонуудаараа бидний танил болсон жүжигчин И Сын Гигийн интертаймэнт албан ёсны мэдэгдэл гаргажээ. 

Өнгөрсөн есдүгээр сарын 28-нд "Hook Entertainment"  дуучин, жүжигчин И Сын Гирүү чиглэсэн сөрөг болон ташаа мэдээлэл бүхий сэтгэгдлүүдээс сэрэмжлүүлэх тухай албан ёсны мэдэгдлийг дахин гаргажээ. Мөн жүжигчинтэй холбоотой мэдээллийн доорх сөрөг сэтгэгдэл бичсэн иргэн болон нитизүүдыг гэм буруутай гэж үзээд ямар ч тохиолдолд уучлалт хөнгөлөлт үзүүлэхгүй болно гэдгийг онцолжээ.

"Бид манай агентлагийн дуучин, жүжигчин И Сын Ги-ийн талаар доромжлох, болон сөрөг сэтгэгдлүүдийг үл тоомсорлож чадахгүй.

2019 оны долдугаар сарын 16-ны өдөр эдгээр үйлдлүүд үргэлжилсэн тохиолдолд бид хуулийн дагуу арга хэмжээ авах болно гэж мэдэгдэж байсан. Гэсэн хэдий ч манай уран бүтээлч болон түүний шүтэн бишрэгчид тэдгээр сөрөг болон заналхийлсэн сэтгэгдлүүдээс болж зовж шаналсаар байна.

Үүний үр дүнд уран бүтээлчээ хамгаалахын тулд бид APRO хуулийн фирмтэй хууль эрх зүйн арга хэмжээ авахаар ажиллаж байна. Сөрөг хөнөөлтэй сэтгэгдлийн нотлох баримт агуулсан баримт бичиг, тэдгээрийн бичсэн тайлбарлагчид болон нитизэнүүдыг APRO хуулийн фирмд 2019 оны есдүгээр сарын 26-нд хүргүүлэсэн.

Өмнө нь 2016 оны долдугаар сард бид APRO-той худал цуу ярианы талаар 100 орчим нэхэмжлэл дээр ажиллаж байсан бөгөөд 500,000-1,000,000 вон (ойролцоогоор 416 доллараас 831 доллар) хүртэл торгуультай байсан хүмүүс олон байсан. Бүх гэмт хэрэгтнүүд шийтгэл хүлээхийг хүссэн бөгөөд бүгд хуульд заасны дагуу торгуулиар шийтгэгдсэн юм.

Одоо авч буй хууль эрх зүйн арга хэмжээнээс гадна бид онлайн нийгэмд сөрөг санал, хуурамч цуурхал, доромжлол, нэр төрд халдсан байдалд хяналт тавьж, зохих журмын дагуу арга хэмжээ авах болно.

Өмнө нь хэлсэнчлэн төлбөр тооцоо, шийтгэлийг хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

Баярлалаа" 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: Allkpop.com

koreaboo.com

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх