Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/65792502_2849522031730415_1983683881777233920_n.jpg

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулган өнөөдөр эхэллээ.

Намрын ээлжит чуулганаар 186 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөөд байна. 2016 онд болсон сонгуулийн дүнд байгуулсан УИХ-ын бүрэн эрхийг хугацаа дуусахад хоёр ээлжит чуулганы хугацаа үлдэж байна. Тиймээс намрын чуулган шахуу хуваарьтай, өндөр ачаалалтай ажиллах болно гэж УИХ-ын дарга хэллээ.

Г.Занданшатар чуулганыг нээж үг хэлэхдээ... Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ихээхэн цаг хугацаа, хүчин чармайлт зарцуулан хэлэлцсэн. Үүний дүнд Монгол Улс, ард түмний эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, зөвшилцөл, ойлголцлыг эрхэмлэн Ард нийтийн санал асуулгад оруулах эхийг баталлаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол нэг нам, цөөн хэдэн хүмүүсийн санаачилга, улс төрийн алхам бус нийгмийн захиалга юм. Энэ бол өнгөрсөн 20 гаруй жил туулсан замаа эргэн харж, алдсанаа залруулж, олсоноо баталгаажуулах нийгмийн хүсэл. Тиймээс энэ цаг үед тохиосон түүхэн үүргээ ухамсарлаж, намрын чуулганаар эцэслэн шийдвэрлэх боломж бүрдүүлэхийг МАН-ын бүлэг, АН-ын зөвлөлөөс хүсэж байна” гэлээ.

Мөн намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2020 оны төсвийг хэлэлцэн батална гэдгийг онцлоод, уналтад ороод байсан эдийн засаг бүрэн сэргэсэн гэдгийг итгэлтэй хэлж болно хэмээсэн юм. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2017 онд 5.3, 2018 онд 7.2 хувьд хүрч, төсвийн тэнцэл 27.8 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Жил бүр алдагдалтай гардыг төсвийн алдагдлыг бууруулж, 2023 оноос ашигтай байхаар төлөвлөж ажиллаж байгаа нь УИХ, Засгийн газрын бодлогын үр дүн чамлахааргүй байгааг харуулж байна хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар дурдлаа. Түүнчлэн дунд хугацаанд гадаад орчинд голлох түүхий эдийн үнэ буурах эрсдэл байгаа тул төсвийн сахилга батыг хангаж, өрийн дарамтыг бууруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг эдийн засаг, нийгмийн үр ашигтай төсөлд зарцуулахад түлхүү анхаарах ёстойг сануулсан юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Намрын чуулганаар боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын хэд хэдэн хуулийг боловсруулах, бэлэн болсныг нь батлах шаардлага тулгарч байна. Засгийн газраас хөгжлийн урт хугацааны төлөвлөгөө болох “Алсын хараа-2045”-ыг боловсруулж байна. Энэ улсын тогтвортой хөгжлийг хангах баталгаа болох тул УИХ нухацтай хандах ёстой. Улсын нэгдсэн нийт төсвийн 30 орчим хувийг эзэлж байгаа Засгийн газрын тусгай сангуудыг цэгцэлж, олон нийтэд мэдээлэл өгөх шаардлага үүссэн. Иймээс Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нухацтай хэлэлцэж, зарим санг татан буулгах, нэгтгэх асуудлыг шийдвэрлэх ёстой. Мөн намрын чуулганаар Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Улс төрийн намуудыг төлөвшүүлэх, иргэдийн сонгох эрхийг хангахад эдгээр хууль чухал нөлөөтэй. Сонгуулийн сургаар талцан хуваагдаж, нийгмийг эмх замбараагүй байдалд түлхэдгээсээ салах хэрэгтэй. Улсын сан хөмрөг, олон, хурааснаа тарааж, эдийн засгаа ирээдүйтэй нь хамт хямраадаг байдлыг халмаар байна” гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх