Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/2019100106150733005400.jpg

Бүх Японы аварга шалгаруулах сүмо бөхийн тэмцээн есдүгээр сарын 30-нд Токио хотын Кокүгикан ордонд явагдаж, дээд зиндаанд их аварга Хакүхо түрүүллээ. Хакүхо тус тэмцээнд 12 жилийн дараа хоёр дахь удаагаа түрүүлж байгаа юм байна.

Их аварга хагас шигшээд өнгөрсөн Намрын тэмцээний аварга сэкивакэ Митакэүмиг, шигшээ барилдаанд Хокүтофүжиг ялсан байна. Баруун гарын хуруу хугарсны улмаас Намрын тэмцээнийг дуусгаж чадаагүй ч энэ удаад тав дараалан ялж түрүүлжээ.

Шинэ гоёлын маваши нь чонын зурагтай, 2020 оны Токиогийн олимпын тэмдэг, Япон, Монголын далбаатай юм байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх