Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/b1e74aaa12e509487988544ffd75aae10f37bb3c.jpg

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эрдмийн зөвлөл 2019 оны 09 сарын 25-ны өдөр хуралдан “Эрдмийн ба мэргэжлийн цол олгох журам”-ын дагуу хэлэлцэж,  “Профессор”,   “Дэд профессор” цол олгов. Салбар сургуулиудын Эрдмийн зөвлөлөөс шалгарсан  12  эрдэмтэн  профессор цолонд дэвшсэнээс 3  эрдэмтэн,   21  эрдэмтэн дэд профессор  цолонд дэвшсэнээс  2 эрдэмтэн нийт гишүүдийн  75%-аас дээш санал авч цол авав.

Ийнхүү Манай СЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Л.Насанцэнгэл нь    “Профессор” цол хүртэв.    Л.Насанцэнгэл нь  ном,  нэг сэдэвт зохиол, гарын авлага,   гадаад дотоодын  эрдэм шинжилгээний  илтгэл өгүүлэл зэрэг  нийт 190 гаруй бүтээлтэй, сэтгэцийн  эрүүл мэндийн салбартаа л гэхэд 2 докторын ажил, 2 магистрын  ажил удирдаж хамгаалуулжээ.

Мөн түүнчлэн “ Монгол улс дахь зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалт”, “Цус ойртолт- оюуны хомсдолын  хамаарал”, “Шизофренийн генийн судалгаа”,  “Өсвөр насныхны сэтгэл хөдлөл, зан үйлийн судалгаа” зэрэг Улсын хэмжээний  4 том эрдэм шинжилгээний судалгааг  удирдан ажилласан байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх