Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/88ef90_open-uri20190801-21813-1gmi5mu_x974.jpg

УИХ-ын чуулганы ээлжит бус чуулганыг өнөөдөр хаалаа. Энэ удаагийн УИХ-ын ээлжит бус чуулган олон үзүүлэлтээрээ түүхэн гэж хэлж болохуйц байлаа. Парламентын түүхэнд байгаагүй олон өдөр буюу 69 өдөр үргэлжиллээ. Нэгдсэн хуралдаан 14 удаа 68 цаг хуралдаж, 23 асуудал хэлэлцэн 275 удаа санал хураалт явуулжээ. Байнгын хороод 17 удаа 25 цаг орчим хуралдахдаа 263 удаа санал хураалт явуулжээ. 

Ээлжит бус чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ... 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлтэй холбогдуулан хэлэлцлээ. Улс төрийн нам, иргэдийн саналыг орхигдуулалгүй хэлэлцлээ. Төр, түмний төлөөх ачааны хүндийг бид нэр төртэй давж гарлаа. 

УИХ-ын үйл ажиллагаанд чанарын ахиц дэвшил гарч, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэд олон нийтийн оролцоо нэмэгдсэн. 

УИХ-ын ээлжит бус чуулганы хугацаанд авлига, албан тушаалтай холбоотой  асуудал гарсныг холбогдох удирдлагуудыг арга хэмжээ авахыг үүрэг болголоо. Ял завшуулахгүй байх, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байна. Монгол Улсад хэн ч хуулиар халхавчлан ял завших ёсгүй. Шударга бус үйлдэл бүхнийг илрүүлж тэмцэх нь хуулийн байгууллага, албан тушаалтны үүрэг юм. 

Та бидний хэлэлцэн дэмжээд буй Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь төслийн чухал зорилт нь парламентын засаглалаа бэхжүүлж, УИХ ард түмний төлөөлөгчийн их хурал болоход чиглэгдэж байгаа. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан төрийн тогтолцоог бэхжүүлэх нь манай улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хангах үндсэн дархлаа мөн. 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эхийг батлах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан. АН-аас зөвшилцөх санал тавьсан. Төр улс минь түвшин цэгц байх болтугай. УИХ-ын ээлжит бус чуулган хаасныг мэдэгдье хэмээлээ. 

Ийнхүү УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийлээ. Энэ парламентын намрын отгон чуулган энэ сарын 2-нд нээлтээ хийх юм. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх