Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/амарбаясгалан.jpg

УИХ-ын МАН-ын бүлгийн хуралд намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан оролцож мэдээлэл өгсөн байна. УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах асуудлыг намын удирдлагын төвшинд ярилцсан ч 51 буюу түүнээс дээш гишүүн дэмжихгүй байгаа учраас энэ асуудлыг дахиж ярихгүй байх талаар тэрээр бүлгийн хурал дээр ярьжээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “УИХ-ын нэр бүхий гишүүдээс энэ асуудлаар санал гарсан. УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг авч хэлэлцэхгүй, хэрэгсэхгүй орхиж болохгүй. УИХ-ын гуравны нэгээс дээш гишүүн энэ асуудалд дэмжлэг үзүүлж байгаа тохиолдолд Ард нийтийн санал асуулга зохион байгуулахдаа ээлжит бус сонгуулийг хамт явуулах талаар ярьсан. Намын удирдлагуудын зүгээс гишүүдийн байр суурийг сонсох үүднээс асуудалд хандсан. Энэ нь хуулийн босго болох 51-ээс дээш гишүүн дэмжих боломж хомс байгаа учраас энэ асуудлыг цааш нь яриагүй. Анхан шатанд саналыг нь сонссон, тодорхой хүрээнд санал солилцсон. Энэ асуудлыг дахин ярилгүй удаж байна. Анх яриад, тодорхой хүрээнд хэлэлцүүлж үзсэн. Намын дарга, генсек, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийн хүрээнд "Энэ асуудал байж болох уу, байлаа гэхэд яах вэ, Ард нийтийн санал асуулгыг дангаар нь явуулж 30 тэрбум төгрөг зарлагадаж байхаар ээлжит бус сонгууль явуулаад нэг сумаар хоёр туулай буудах нь зөв үү, буруу юу" гэдэг байдлаар ярьсан. Намын удирдах төвшин гэдэг намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөл. Удирдах зөвлөл хуралдаагүй, энэ асуудлыг яриагүй. Нам нь Удирдах зөвлөл, Бага хурлаа хуралдуулаад улс төрийн шийдвэр гаргаад явж болохгүй учраас энэ асуудлыг дахин ярихгүй” гэсэн юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх