etoim.mn
photos/image-20190929122209-2.png

ХБНГУ-ын Дрезден хотын шүүх Монгол Улсын дипломатч Т.Мөнхбатад ял оноосон талаар Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

ОХУ-ын Буриад улсын Улаан-Үдэд суугаа Ерөнхий консулын газарт худалдааны атташегаар ажиллаж байсан Т.Мөнхбатад энэ сарын 13-нд Германы Дрезден хотын шүүх гурван жил, есөн сар хорих ял оноосон талаар “Bild” сонин мэдээлжээ.

Түүнтэй хамт баривчлагдсан жолооч Э.Оргилыг суллах шийдвэр шүүхээс гаргасан талаар Германы зарим хэвлэл мэдээлсэн бол зарим нь түүнийг найман сар хорих ял сонссон гэх мэдээллийг цацлаа. 

Монголын худалдааны атташе Т.Мөнхбат, жолооч Э.Оргил нар нь 150 мянган ширхэг сэтгэц нөлөөт буюу тайвшруулах, мансууруулах үйлчилгээтэй эм тээвэрлэж явсан нь илэрсэн билээ. Уг эм нь 40 мянган еврогийн үнэд хүрэх юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх