Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/zgr zurag.jpg

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд:

30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 10-р сарын 1-нд ихэнх нутгаар хур тунадас орж, эрс сэрүүсчсалхи шуургатай байхыг анхааруулж байна.

2019 оны 09 дүгээр сарын 28-ны 20 цагаас 09 дүгээр сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө Хангайн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 19-24  градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүйСалхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад хэсгээр 4-9 градус, өдөртөө бүх нутгаар 19-24 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө бүх нутгаар 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТҮүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө  4-6 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

2019 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 10-р сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, 2-нд зарим газраар, 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 2, 3-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр, 30-н болон 10-р сарын 1-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 10-р сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 2-нд ихэнх нутгаар сэрүүсч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө  18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус, өдөртөө 6-11 градус дулаан байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх