Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/74363af1-25a1-4755-adab-8deac87a8d43.jpg

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар энэ сарын 30-нд буюу ирэх даваа гарагт ээлжит бус чуулганыг хаах шийдвэр гаргасан байна. Харин ирэх сарын 1-нд намрын чуулганыг нээх юм.  2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд дараах хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэнэ.   1/ Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль; 2/ Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай; 3/ Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай; 4/ Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 5/ Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл; 6/ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл; 7/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл; 8/ Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл; 9/ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 10 /Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл; 11/ Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл; 12/ Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл; 13/ Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 14/ Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 15/ Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 16/ Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл; 17/ Гэр бүлийн  тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 18/ Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл; 19/ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл; 20/ Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 21/ Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл; 22/ Өмгөөллийн тухай хуулийн төсөл; 23/ Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 24/ Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл; 25/ Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 26/ Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 27/ Эх оронч худалдан авалтын тухай хуулийн төсөл; 28/ Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 29/ Бусад.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх