Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/dgmpgy;gy.png

УИХ-ын гишүүн Ж.Батзандан ах, дүүсээ төрийн албанд томилуулсан тухай цахим орчинд шуугиж байгаа энэ үед тэрбээр уг зургийг өнөөдөр тайлбарлав. 

Миний эгч Ж.Баттуяа: Миний эгч Оюутолгой компанид 3 жилийн өмнө хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Одоо өөр хувийн компанид ажиллаж байгаа. Оюутолгойд одоо 20 мянган монголчууд ажиллаж байгаагийн нэг нь миний эгч байгуулагдсан цагаас нь ажилласан. Арван жилээ алтан медальтай төгссөн, Австралид магистр, докторын зэрэг хамгаалсан, өндөр боловсролтой эмэгтэй. Надаас юу ч гуйдаггүй, өөртөө итгэлтэй их бардам хүн. Энэ юу нь буруудаад байгааг мэдэхгүй юм.

Ах Ж.Бат-Эрдэнэ: Энэ хүн Орос, Германд их дээд сургуулиа төгссөн, инженер эдийн засагч мэргэжилтэй, төрийн албанд 20 гаруй жил ажиллаж байгаа хүн. Ерөнхий сайдын орон тооны бус 41 зөвлөхийн нэг.  Ийм туршлага, мэдлэг боловсролтой хүнийг Ерөнхий сайд ашиглаж хааяа зөвлөгөө авдагт би баярлаж байна. Энэ яагаад Улаан балыхны уурыг хүргээд байгаа билээ. Зам тээврийн салбарын мэргэшсэн боловсон хүчин, Мэдээлэл харилцаа холбооны газрын дэд даргаар ажиллаж байсан хүн. Намайг 1996 онд Унгарт ажиллаж байхад яамны газрын дарга байсан хүн. Энэ нь яагаад хүмүүсийн дургүй хүргээд байгааг би ойлгохгүй байна.  

Ах Ж.Батсүрэн: Мон сам ТӨХК-ийн захирал гээд нэг хүнийг дутуу орхичихсон байгаа юм. Энэ хүн бурхан болоод удаж байна. Хэзээ хаанаас амьдруулаад яриад байгаа юм бэ. Тэр Мөнх-Эрдэнэ гэдэг консул Ц.Элбэгдоржийн бууны нохой шүү дээ. 2016 онд Галбадрах гэдэг консулыгн хамтаар явуулж байсан. Нөгөө дипломат албаны хар тамхи, машины наймааг хийлгэх гэж явуулж байсан. Тухайн үед АН-ынхан толгой сэгсэрч байсан шүү дээ.

Ах Ж.Баатарчулуун: Хөх хотод Консулын газарт ажилладаг. Нэг муухай хүн байдаг гээд л яриад байхын. 1996 оноос хойш Жуулчин компанийг Нэргүй гуайтай хамтарч байгуулж ажилласан, гадаадын жуулчдад үйлчилдэг мэргэжлийн хүн. Намайг 6-7-р ангид байхад л гадаадын жуулчдад үйлчилдэг Монголын төрийн өмчийн компанид ажиллаж байсан. Дараа нь Төрийн өмчийн хорооны Өмч хувьчлалын газарт ажиллаж байсан. МХЕГ-т газрын дарга хийж байсан хүн. Тэр үед би Унгарт оюутан байлаа. Намайг оюутан байхад л төрийн албанд ажиллаж байсан, одоо ч төрдөө ажиллаж байгаа.  Би МХЕГ, Төрийн өмчийн хороо руу нь ярилаа. Тэр Мөнх-Эрдэнийн яриад байгаа миний ах тийм муу хүн юм уу гэж асуулаа. Гэтэл хамт ажиллаж байсан хүмүүс нь сайн хүн байсан гэж байхын. Төрийн албанаас тодорхойлолт гаргаад өгч болно шүү гэсэн.  

Ах Ж.Батчулуун: 1996 оноос эхлэн ХААИС-ийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч хийж байгаа. Хөдөлмөрийн дээд сургуулийн захирал хийж байсан. Орост Өрхийн аж ахуйн сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Арван жилээ алтан медальтай төгссөн. Намайг оюутан байхад л төрийн албанд ажиллаж байсан. Миний ах дүү нарын дунд арван жилээ алтан медальтай төгссөн гурван хүн бий. Энэ хүмүүсийг Сүхбаатар аймгийнхан андахгүй, надаас илүү “толгой”-той хүмүүс байдаг. Би чинь ах дүүс дотроо тийм сайн сурлагатайд нь орохгүй. Энэ хүмүүс надаас юу ч гуйхгүй. Батзандангийн ах, эгч болж төрсөн нь энэ хүмүүсийн буруу юу? Энийг надаас биш, бурхны оронд одсон миний ааваас асуу гэв. 

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх