Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/7_20170520043416.jpg

Дэлхийн спортын хатан хаан гэгддэг хөнгөн атлетикийн 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр (2019.09.27) Катар улсын Доха хотноо эхэлж байна. 17 дахь удаагаа зохион байгуулагдаж буй хөнгөн атлетикийн ДАШТ энэ сарын 27-ны өдрөөс ирэх аравдугаар сарын 6-ны өдрүүдэд болох бөгөөд 209 орны баг, тамирчид оролцоно. Монгол Улсаас марафон гүйлтийн төрөлд МУГТ, 2013 оны ААШТ-ий алтан медальт Б.Сэр-Од, Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа болон Г.Хишигсайхан нарын тамирчид дасгалжуулагч Б.Доржпалам, О.Оюунтуяа нарын удирдлага дор оролцож байна.

МУГТ Б.Сэр-Одын хувьд 9 дэх дэлхийн аваргадаа оролцож байгаа бөгөөд 2011 оны дэлхийн аваргад 20-р байранд шалгарч байсан. Түүний хувийн дээд амжилт нь 2 цаг 08 мин 50 сек байдаг юм. Энэ бол олимп, дэлхийн аваргуудын үзүүлдэг амжилттай дүйнэ. Дэлхийн аваргын эмэгтэй марафон төрлийн уралдаан өнөөдөр буюу тэмцээний эхний өдөр болно. Энэ өдөр манай улсаас Б.Мөнхзаяа, Г.Хишигсайхан нар уралдах бол эрэгтэй марафоны тамирчид 29-ний ням гарагт уралдана.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх