Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/75917e639de0a7f8a6b2f125eb37886f.jpg

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр... "Бүлгээр гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Ерөнхийлөгчийн хориг, Үндсэн хуулийн өөрчлөлтийг цаашид яаж явуулах вэ гэдэг асуудал, АН-аас гурван асуудлаар зөвшилцөх санал ирүүлснийг ярилцъя гэсэн юм. 

Бүлгийн гишүүд нэг дэх асуудлыг ирэх Даваа гарагт бүлгийн хурлаар хэлэлцье гэж шийдлээ. Мөн АН-тай уулзаж зөвшилцөх асуудалд анхааръя гээд бүлгээс ажлын хэсэг гаргаж байгаа.

Энэ ажлын хэсэг АН-тай ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал болон ээлжит бус сонгууль явуулахтай холбоотой гурван асуудлаар санал солилцож зөвшилцөнө" гэв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх