Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/65300513_490359751709489_3171840001000341504_n.jpg

НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан хотын дарга С.Амарсайханыг огцруулахаар төлөөлөгчдийн гарын үсэг цуглуулж эхэлсэн мэдээлэл цацагдлаа. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард хотын дарга С.Амарсайханыг огцруулах бичигт төлөөлөгчдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Тус бичигт 15 төлөөлөгч гарын үсэг зурвал НИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барьж хэлэлцүүлэх хуультай.

Эх сурвалжийн мэдээлснээр тус бичиг 14 төлөөлөгч гарын үсэг зурсан байна. Хэрвээ нэг төлөөлөгч өнөөдөртөө багтан гарын үсгээ зурвал НИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барьж хуралдаанаар даруйхан хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа аж. С.Амарсайханыг огцруулах болсон шалтгаан нь “Туул голын бургасыг сүйтгэсэн, халаа сэлгээнээс өөр дорвитой ажил хийгээгүй, тендерийн ажлыг хугацаанд нь зарлаагүйгээс бүтээн байгуулалтын олон ажил хойшилсон” гэсэн билээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх