Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/засгийн газар_b.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг дэмжив

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Монгол Улсын  нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

2019 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт сэргэж 7,3 хувьд хүрсэн.  Зэсээс бусад голлох ашигт малтмалын үнэ тогтвортой  байж уул уурхай, түүнийг дагасан эдийн засгийн бусад салбарын өсөлт, аж ахуй нэгжүүдийн борлуулалт ашигт ажиллагаа нэмэгдсэн болон татвар гаалийн шинэчлэл, газрын төлбөрийг бүрэн хураах чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулсны дүнд 2020 онд төвлөрүүлэхээр төлөвлөсөн төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс давахаар байна хэмээн үзжээ.

Иймд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлэсн орлогын хэмжээг 11,797.8 тэрбум төгрөг, буюу ДНБ-ий 29 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 13,872.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34,1 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2,074.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5,1 хувийн алдагдалтай байхаар тооцсон байна.

Товч мэдээ

- Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов

- Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Парагвай Улс хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд хэлэлцээрт гарын үсэг зурахыг ГХ-ны сайдад зөвшөөрөв

- Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд Эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулж, гарын үсэг зурах эрхийг ЭХ-ий сайдад олгов

- ”Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрIII”-ыг  батлав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын болон орон нутгийн төсөв, гадаад улс, олон улсын байгууллагын зээл тусламжид хамруулан жил бүрийн батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэхийг ХХААХҮ-ийн сайдад үүрэг болгов  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх