Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/beb32c03ca811834bc176ea9f2a22417.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд махны үнийг бууруулах үүргийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд өгсөн. Энэхүү үүргийг биелүүлж чадахгүй бол салбарын сайдыг албан тушаалаа хүлээлгэж өгөхийг давхар анхааруулсан. Энэ дагуу яамнаас мах, гурилын үнийг барих, бууруулах тал дээр ямар бодлого барьж ажиллаж байгааг Ч.Улаан сайдаас тодрууллаа. 

- Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу салбарын яам махны үнийг бууруулах ёстой. Яамнаас ямар бодлого барьж байна? 

Яамны зүгээс гол нэр төрлийн бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгах, нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Монгол Улсын эдийн засаг улирлын шинжтэй. Оны эхний хагас жилд үр тариа, хүнсний ногоогоо тариалдаг. Сүүлийн хагас жилд нь ургацаа хураадаг. Одоо ургацаа хурааж байна. Үр тарианы хураалт 30, хүнсний ногоо 50 орчим хувьтай явж байна. Мал аж ахуйн салбарт ч эхний хагас жилд төл, авч мал сүргээ таргалуулдаг.

Харин эдийн засгийн эргэлтэд оруулдаг мөчлөг одоо л эхэлж байна. Тиймээс мал, мах бэлтгэх, суурин газруудын хүн амын хүнсний хангамжийг тогтвортой байлгах арга хэмжээг эрчимтэй зохион байгуулж эхэллээ. Энэ жилийн онцлог нь бүх аймаг, хотод хүн амын гол нэр төрлийн стратегийн бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгаснаар үнэ, ханшийг өсгөхгүй байх бодлогыг түлхүү барьж ажиллаж байна.

- Иргэдийн дунд БНХАУ-ын ченжүүд махыг их хэмжээгээр худалдаж авснаар махны хомсдол үүсэж, улмаар үнэ нь өсөж байна гэх мэдээлэл бий. Энэ хэр бодитой мэдээлэл вэ. Хэрэв бодитой мэдээлэл бол ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Үнэн. Асуудлыг өргөн хүрээнд судалгаа хийж, шалгалт явуулж байна. Үнэхээр дотоодын зах зээлд гаднын хөрөнгө оруулагчид, хөрөнгөтэй хүмүүс орж ирж махыг их хэмжээгээр авч байгаа. Манай үндэсний үйлдвэрүүд санхүүгийн чадвар муу, хүндрэлтэй байдаг. Тэдэнтэй өрсөлдөж чадахгүй. Нөгөө талаараа мал, мах бэлтгэлийн технологийн горим алдагдсан, гадаад худалдаанд хүлээсэн үүргээ биелүүлэх үйл ажиллагаа доголдсон асуудал бий. Тиймээс үйлдвэрлэлийн гажуудал, доголдлыг арилгана. Зайлшгүй стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүний экспортыг тууштай нэмнэ. Бүх мах боловсруулах, төхөөрөх үйлдвэрт хяналт, шинжилгээ хийсэн. Бүгдэд нь технологийн түвшнийг нь тогтоож өглөө. Түүнчлэн мах үйлдвэрлэх, экспортлох стандарт шаардлагыг өндөржүүлсэн.

- Таван хошуу малыг амьдаар нь урд хөрш рүү гаргадаг тохиолдлыг бүрэн зогсоосон уу?

Малыг амьдаар нь  гаргах асуудал байхгүй. Бүрэн зогсоосон. Ер нь ямар ч төрлийн малыг амьдаар нь гаргахгүй.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх