Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/3980cdfcbceddf25265caedddf88077f0e74d18b.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын ард нийтийн санал асуулгад оруулах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталсан тогтоолд хориг тавьсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.2.4-т "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна” гэсэн заалт бий. Гэтэл УИХ Ард нийтийн санал асуулгад оруулах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг тогтоолоор баталсан нь уг заалтыг зөрчсөн гэдэг үндэслэлээр Ерөнхийлөгч хориг тавьсан юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: "УИХ-ын тогтоол нь хууль зөрчиж гарсан. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад тогтоолоо засвал сайн. Засахгүй бол хэн нэгэн хүн Үндсэн хуулийн цэцэд өгчихөөр алдаатай тогтоол байгаа юм. Ерөнхийлөгчийн хувьд ард нийтийн санал асуулга явуулахын төлөө байгаа. Гэхдээ ганцхан асуултаар 30 тэрбум төгрөг үрж байхаар хоёр, гурав дахь асуултыг бас асууя гэж байгаа юм" гэсэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх