Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/71188973_2546498155433555_6007176843436752896_n.png

Сүүлийн үед "Дүнжингарав" худалдааны төвийн удирдлагууд болон түрээслэгчдийн хооронд үүссэн түрээсийн маргаан олны анхаарлыг ихээр татаж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр тус худалдааны төвийн түрээслэгчид түрээсийн төлбөрөө үндэслэлгүйгээр нэмж түрээслэгчдийг шахалтанд оруулсан талаар олон нийттэд мэдээллэж энэ талаар НЗДТГ-т хандах болсон талаар мэдээлэл хийлээ.

“Дүнжингарав” худалдааны төвийн түрээслэгч Д.Пүрэвбаатар: Өнөөдөр  “Дүнжингарав” худалдааны төвийн түрээсийн төлбөрийг 110-142 хувиар нэмлээ. Энэ нь ард иргэдийн халаасыг ард иргэдээр нь ухуулах гэсэн башир арга. Бид энэ тадаар мэдсэн учир энэхүү хэвлэлийн хурлыг хийж байгаа юм. Учир нь түрээсийн үнийг нэмсэнтэй холбогдуулан "Нарантуул" ОУХТ, Сандэй плаза, Бөмбөгөр зэрэг газрууд түрээсийн төлбөрөө 30-40 хувь нэмэхийг үгүйсгэхгүй. Түрээсийн үнээ нэмж байгаа шалтгаанаа бид харин ч Дүнжингараваас бага нэмж байна гэх зэргээр тайлбарлах байх. Үнэндээ “Дүнжингарав”-ын түрээслэгч нартай байгуулсан гэрээ нь боолын гэрээ байдаг. Гэрээнд бидний эрх ашгийг хамгаалсан зүйл заалт байхгүй. Энэ талаар хоёр талаас ярилцаж байгаад шийдвэр гаргах санал тавьхад энэ бол стандарт гэрээ гэж тайлбарласан. Түрээсийн үнэ нэмэгдсэнээр барааны үнэ өснө. Нэг ёсондоо та 200 мянган төгрөгний куртикыг 400 мянган төгрөгөөр,  4000 төгрөгний бандаашийг 8000 төгрөгөөр авах болж байгаа юм. Ингэсэнээр ээлжит бус сонгуулийн хөрөнгийг ингэж бүрдүүлэх гэж байгаа талаар бид олж мэдсэн учраас үүнийг эсэргүүцэж энэ мэдээллийг хийж байгаа юм.  Бид ард түмнийхээ халаасыг ухахгүй. Энэ асуудал дээр зөвхөн түрээслэгчид бус ард иргэдийн эрх ашиг бас зөрчигдөж байгаа гэдгийг хэлмээр байна. 

Бидэнд түрээсийн үнэ өсч байгаа мэдэгдлийг хугацаанд нь өгсөн ч бид эсэргүүцфэх байсан. Энэ чинь бидний хэлээд байгаа ард иргэдээр нь ард түмний хаолаасыг ухуулж байгаа хэрэг. Бид зөвшөөрөхгүй. 

Өнөөдөр хотын А бүсд худалдаа эрхлэгчдийн түрээсийн талбай 1мкв нь 36000 төгрөг байдаг. Үүн дээр урсгал засвар ашиглалт нь нэмэгдээд 43000 төрөг болдог. Харин Дүнжингарав худалдааны төвийн 1мкв талбай 165000 төгрөг. Тэр мөнгийг өгөхийн тулд бид иргэдийн халаасыг ухах хэрэгтэй болно. Тэгж байж л бид түрээсээ төлж ашиг олно. Тийм болохоор  л бид эсэргүүцээд байгаа юм.

“Дүнжингарав” худалдааны төвийн ууган түрээслэгч Ч.Сүхбат: Би “Дүнжингарав” худалдааны төвийн ууган түрээслэгч нарын нэг. Бидэнд түрээсийн үнэ 995,000 төгрөг болсон талаарх мэдэгдлийг есдүгээр сарын 25-ны өдөр өгсөн. Гэтэл бидэнтэй байгуулсан үндсэн гэрээндээ үнийн өсөлтийн талаар сарын өмнө мэдэгдэнэ гэсэн байдаг. Гэтэл маш давчуу хугацаанд бидэнд мэдэгдэл ирсэн. Үүний дараагаар түрээслэгчдэд гэрээ хийсэн хугацаанаас шалтгаалж түрээсийн харилцан адилгүйгээр үнэ өсөх болсон талаар дахин мэдэгдэл ирсэн. Энэ талаар бид холбогдох газруудад мэдэгдээд явж байхад бидэнд түрээслэж байгаа павилионоо худалдан авах уу? үгүй бол гурав дагч этгээдээс павилион худалдан авах санал ирүүлсэн. Түрээслэгч та заасан хугацаанд амжиж хариу мэдэгдэнэ үү гэсэн бичиг ирсэн. Ерөнхий сайд нь, хотын дарга нь ард иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдээ хамгаална, бидний эрх ашгийн төлөө тэмцэнэ гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдэгдэж байсан. Одоо л тэр амлалтандаа хүрэх цаг нь ирээд байна. Тиймээс бидний эрх ашгийг хамгаалж өгөхийг хүсч байна гэлээ.   Үйлдвэрчний хорооны дарга Д.Лувсанцэрэн: “Дүнжингарав” худалдааны төвийг хоосон байшин байхад бид орж байсан. Биднийг орох үед та нар эрсдэлээ үүрээрэй гэж хэлсэн. Мөн 4-5 жилийн дараа ашиг олно, тэр үед ашгаа хуваана гээд биднийг оруулж байсан. Тэгээд бид хоосон газар сууж арай гэж байр сууриа олж ашиг олж эхлэх гэж байхад та нарын түрээсийг нэмнэ. Та нар түрээсээ өгч чадахгүй гэвэл лангууг чинь зарна гэх мэтээр дарамталж байна гэлээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх