etoim.mn
photos/_106020792_052277031-1.jpg

Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрхэн ёс зүйтэй, эх сурвалжтай, хариуцлагатай ажиллах талаарх “Сонгуулийн тухай хууль ба хэвлэл мэдээлэл” сэдэвт дугуй ширээний уулзалтыг /2019.09.23/ өдөр зохион байгуулжээ. Ирэх онд УИХ-ын ээлжит сонгууль болно. Хэлэлцүүлгийн гол асуудалд сонгуульд хэвлэл мэдээллийн байгууллагууд бэлэн үү, Сонгуулийн тухай хуульд хэвлэл мэдээлэлтэй холбоотой ямар нэмэлт, өөрчлөлт орж байгаа вэ гэдэг асуудлын хүрээнд өрнөсөн. Энэ үеэр Сонгуулийн тухай хуульд хэрхэн өөрчлөлт орж байгаа талаар товч мэдээллээ. 

Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа: “Өмнөх 2016, 2017 онд сонгууль зохион байгуулсан хууль эрх зүйн орчин өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр Сонгуулийн тухай хууль гэж нэгдсэн хуультай байсан бол одоо Улсын их хурлын сонгуулийн тухай хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Орон нутгийн сонгуулийн тухай хууль гэсэн тусад нь гурав салгаж, зохицуулахаар болсон.

Гэхдээ сонгуулийн сурталчилгаатай холбоотой зохицуулалт гурван хуульд ижилхэн тусгасан. Шинээр орж байгаа зохицуулал гэвэл өмнө нь 17 хоног сонгуулийн сурталчилгаа явдаг байсан бол 21 хоног болсон. Ялангуяа өмнөх Сонгуулийн тухай хуулиар зохицуулахад хүндрэлтэй байсан, орхигдож байсан асуудлуудыг аль болохоор зохицуулахаар ажилласан.

Сүүлийн үед нэлээд яригдаж буй цахим орчинг сонгуулийн үеэр хэрхэн ашиглах талаар тусгасан байгаа. Мөн телевиз, радиогоор явуулах сонгуулийн сурталчилгааны хугацаа өмнө нь хоногт 60 минутаас хэтрэхгүй байсан бол шинэ зохицуулалтаар мэргэжлийн байгууллагаас гаргасан санал хүсэлтээр хоногт 120 минутаас хэтрэхгүй байна гэж тусгасан хэмээн ярьж байна.

Мөн СЕХ хэвлэл мэдээллийн байгууллагуудаас мэдэгдэл хүлээн авч, зөвшөөрөл олгодог байсан. Шинэ зохицуулалтаар энэ ажлыг Харилцаа холбооны зохицуулагч хороо хариуцдаг болсон гэж байна. Сонгуулийн сурталчилгааны үеэр олон нийтийн цахим сүлжээ ашиглахдаа нам, эвсэл, нэр дэвшигчид сошиал пэйж хуудас ашиглахаар бол заавал Харилцаа холбооны зохицуулах хороонд мэдэгдэх ёстой.

Энэ пэйж хуудсаараа сурталчилгаа явуулахдаа олон нийтийн сэтгэгдлийг оруулахгүй тохиргоог хийнэ гэж тусгасан гэдгийг мэргэжилтэн онцолж байлаа.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх