Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1569290556_456123.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд удаж байна. Бүрэн эрх нь түдгэлзсэн шүүгчдийн ажлын байр эзэнгүй, анхан болон давж заалдах шатны шүүгчдийн ажлын ачаалал эрс нэмэгдэж, зарим шүүх танхимын үйл ажиллагаа бүр зогссон байдалтай байгаа талаар ШЕЗ-өөс мэдээлсэн билээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “Би нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн асуудлаар АТГ болон Улсын Ерөнхий прокурорт бичиг явуулсан. Энд бүхэл бүтэн шүүхийн үйл ажиллагаа зогссон байна. Хуульд заасан хугацаа гэж сунгаад байлгүйгээр хурдан шалгаж өгөхийг хүссэн. Саяхан Нийслэлийн прокурорын газраас лавлахад энэ сарын 10 гэхэд нэг тийшээ болчих байх гэсэн.  Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын үйл ажиллагаа зогсчихсон, хэдэн зуун хэрэг шийдэгдэхгүй хүлээж байна. Үүнийг хаана, хаанаа сайн ойлгох хэрэгтэй” гэж ярьж байсан юм. Тэгвэл энэ сарын 10-ны дотор асуудлыг нь нэг тийш нь шийдвэрлэсэн эсэхийг нь дээрх газраас тодруулахад “Шүүхэд ирээгүй байна. Хэрэг нь Нийслэлийн прокурорт байгаа байх” гэсэн тайлбарыг өглөө.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх