etoim.mn
photos/bb7232_70913988_654532244956188_9001058697048227840_o_x974.jpg

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр хоёр эгнээ замын засвар, шинэчлэлийн ажил одоогоор 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж, эхний багц дээр асфальт бетон хучилтыг хийж эхэлжээ.

Эхний багц буюу Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто замын барилгын ажлыг 244 ажилтан, 107 машин, техниктэйгээр гүйцэтгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ хэсгийн замын асфальт бетон хучилтыг хийж эхэлжээ.

2019 оны арваннэгдүгээр сарын 1-н гэхэд одоо байгаа хоёр эгнээ замыг шинэчлэн ашиглалтад оруулах үүрэг даалгавартайг салбарын сайд нь хэлж байсан билээ.

Одоогийн замын далан 9-10 м өргөн, хучилтын өргөн 6-7 м. Өргөтгөл, шинэчлэл хийсний дараа далангийн өргөн 11 м, хучилтын өргөн 9 м болох юм. Зузаан нь өмнөхөөсөө хоёр дахин их буюу 75 см болох аж. 

Ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын дөрвөн компани ажиллаж байгаа бол туслан гүйцэтгэгчээр "Эсто" ХХК, "Үйлсийн зам" ХХК зэрэг дотоодын 10 гаруй аж ахуйн нэгж бүтээн байгуулалтыг хийж байна.

Хоёр эгнээ замыг шинэчлэх ажлыг таван багцад хуваан гүйцэтгэж байгаа билээ.

Багц 1: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто замын барилгын ажлыг 244 ажилтан, 107 машин, техник

Багц 2: Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто замын барилгын ажилд 154 ажилтан, 57 машин, техник

Багц 3: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замд 222 ажилтан, 118 машин, техник

Багц 4: Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замын барилгын ажилд 56 ажилтан, 47 машин, техник

Багц 5: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замын барилгын ажилд 108 ажилтан, 74 машин, техниктэйгээр тус тус гүйцэтгэж байна.

Дарханы замын эгнээг нэмэх ажлыг ирэх онд дуусгана

Харин нэмж барих хоёр эгнээ замыг 2020 онд наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Засгийн газраас Улаанбаатар-Дархан чиглэлийн одоо байгаа 2 эгнээ замыг өргөтгөн шинэчилж, нэмж шинээр 2 эгнээ авто зам барих шийдвэр гаргасан байдаг. Одоо байгаа хоёр эгнээ авто замыг АХБ-ны, шинээр нэмж барих 2 эгнээ замыг Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр барьж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх