Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/cvahf.jpg

Төв аймгийн Угтаалцайдам сумын хүн эмнэлэгт 2019.09.23-ны өдөр 19.40 цагт хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу Мөрдөн байцаах албаны тусгай субьектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр ахлуулсан прокурор шинжээч эмчийг оролцуулсан бүрэлдэхүүн хэргийн газарт очиход 62 настай Г  нас барсан байсан байна. 

Энэ тухай цагдаагийн алба хаагчид хүний аминд хүрсэн тухай мэдээлэл цацагдаад байна. Үүнд ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү тайлбар өглөө. 

Тэрбээр "Төв аймгийн Цагдаагийн газрын Заамар сумын ахлах мөрдөгч, цагдаагийн хамтаар ажил үүргээ гүйцэтгэж явсан. Хулгайн гэмт хэрэгт сэрдэгдсэн 14 настай хүүхдийг зам шалгалтаар буюу тайлбар мэдүүлэг аваад явж байхад нь тус сумын нутагт гар хөл нь цус болсон хүн дэлгүүрийн үүдэнд орилж, хашхирсан байдалтай харагдсан. Улмаар цагдаагийн хоёр алба хаагч очиж шалгахад Г гэгч иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь тогтоогодсон. Гар, хөл нь цус болсон нь үхэр гаргачихаад ажилчдынхаа хоолыг бэлтгэхээр явж байсантай холбоотой байсан.

Цагдаагийн алба хаагчид тухайн иргэнийг авч яваад сумын цагдаагийн хэлтэст хүргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн асуудал дээр нь шалгалтын ажиллагаа явуулж шалгана гэхэд цагдаагийн алба хаагч иргэн хооронд маргаан үүссэн байна. Цагдаагийн хэлтэс рүү авч явах хугацаанд мөн эсэргүүцэлтэй тулгарсан. Энэ үед хохирогчийн биеийн байдал муудаж эмнэлэг рүү хүргэж өгсөн гэсэн тайлбар мэдүүлэг өгсөн. Бид хэргийг тал бүрээс нь нарийн шалгах болно. Хэн нэгнийг өмгөөлөх биш хэргийн бодит үнэнийг тогтоох нь цагдаагийн байгууллагын үүрэг. Задлан шинжилгээний хариу гарсны дараа үхлийн шалтгаан тодорхой болно.

Хоёр цагдаа хаячихаад зугтсан гэх асуудал яригдсан. Үүнийг тодруулахад тухайн алба хаагчид хохирогчийг эмнэлэгт хүргэхэд дөрвөн залуу хүрч ирээд биед нь халдсан асуудал байгаа. Ахлах офицерийн толгой хавдсан, автомашин жолоодож явсан цагдаагийн алба хаагчийн тархи хагарсан мэдээлэлтэй бйна. Цагдаагийн байгууллага холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үүнийг шалгана.

Мөрдөн шалгах хэлтэс дээр хэрэг бүртгэлийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байгаа. Бүх асуудал хуулийн хүрээнд шалгаж шийдвэрлэгдэнэ" гэлээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх