Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/56dd70a92c39582f7a9e16d9fcc7e795_b.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “УБТЗ” ХХН-ийн  зүтгүүрийн депод ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа.

Өвөлжилтийн бэлтгэл ажил 80 орчим хувьтай байгаа бөгөөд техник, тоног төхөөрөмжийн засвар, станцуудын нүүрс татан авалт, ургац тээвэрлэх зэрэг төлөвлөгөөт ажил хуваарийн дагуу явж байгааг албаны хүмүүс Ерөнхий сайдад танилцуулав. Тус байгууллага энэ онд 26.3 сая орчим тонн ачаа тээвэрлэхээс өнөөдрийн байдлаар 18 сая тонныг тээвэрлээд байна. Энэ хэмжээг ирэх жил 32-34 сая тоннд хүргэхээр төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх