Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/72b20a1ce831b560947606e73ea25548.png

"Нур-Султан-2019" чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 59 кг-д ОУХМ Баатаржавын Шоовдор хүрэл медалийн эзнээр шалгарч ДАШТ-ий хос хүрэл медальтан болов.

Б.Шоовдорын сүүлийн гурван ДАШТ-д дараалан хүрэл медалийн төлөө барилдаж байна. Тэрбээр 2017 онд Парист V байр эзэлж, өнгөрсөн жил Будапешт хотноо хүрэл медаль хүртэж байсан шилдэг тамирчин юм.

Энэ удаа Б.Шоовдор медалийн төлөө Украины тамирчин Ангелина Лысактай хүч үзэхдээ илт илүүрхэн, эхний үеийг 6:0-ээр  дуусгаж, харин хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад цэвэр дарж, дэлхийн аваргын хүрэл медалийн эзнээр дахин тодорлоо.

Ийнхүү Монголын шигшээ баг “Нур-Султан 2019” ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа хүртээд байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх