etoim.mn
photos/1_fHSgrOrYYOQTzyUNcD2Zag.png

Хэрэглэгч та хаан гэх уриа үгийг сонссон л биз. Хэрэглэгчгүйгээр урагшилдаг бизнесийн үйл ажиллагаа гэж бараг л байхгүй. Иймээс тэд хаандаа хамгийн чанартай, сайн, сайхан бүхнийг өргөн барьж сэтгэл хангалуун байлгах ёстой. Гэтэл манайд хэрэглэгч ХААН гэх үг тухайн байгууллагын босгыг давахгүй бүдэрч орхидог. Хэрэглэгчийн сэтгэл ханамж, эрх ашгийн тухай ярихгүй ч хэрэггүй. Иймээс хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал тулгамдсан асуудлын нэг болоод байна. Яг энэ асуудлыг 2016 онд УИХ-ын зарим гишүүд хөндөж хуулийн төсөл өргөн барьсан. Хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбоотой зохицуулалттай. Гэтэл бизнесүүдийн эрх ашгийг хөндөж байна гэсэн шалтгаанаар хуулийн төслийг буцааж байв. 

Уг нь манай улсад энэ төрлийн зохицуулалт бий. 1992 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас сайшаан дэмжиж “Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Улмаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд 1995, 1997, 2002, 2008 онд нэмэлт өөрчлөлт оруулж, 2003 онд шинэчлэн найруулж, 2008 онд нэмэлт, өөрчлөлтөөр хуулийн хэрэгжилтийг хангах гол чиг үүргийг төрийн бус байгууллага хариуцан ажиллаж байсныг өөрчилж хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага байхаар шинээр тусгаж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газар ханган ажиллаж байна.

Гэсэн хэдий ч манай нийгэмд иргэд, хэрэглэгчийн эрх ашгийг хохироосон чанаргүй бүтээгдэхүүн, үйлчилгээ байсаар байгаа нь энэ байгууллагын үйл ажиллагааг эрс сайжруулах шаардлага байгаагийн зэрэгцээ эрх зүйн зохицуулалтын хувьд боловсронгуй болгох, шинэчлэх, өөрчлөх хэрэгцээ, шаардлага ч байсаар байна.

Иймээс Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Төсөлд төрийн байгууллагуудын хяналт шалгалт, чиг үүргийн давхардлыг арилгаж, хэрэглэгчийн эрх, үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүрэг, хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус байгууллагын эрх зэргийг нарийвчлан тусгажээ. Мөн цахим худалдааны улмаас хэрэглэгчид хохирохоос сэргийлэх талаар хуульчлах шаардлагатай гэж үзсэн байна.

Харин энэ удаад хуулийн төсөл хэр хол явахыг харах л үлдэж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх