etoim.mn
photos/5d8399fb950e0.jpeg

“Факсай” хар салхины улмаас Японы хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт 290 орчим сая ам.долларын хохирол учирчээ.

Газар тариалангийн яамны мэдээлснээр, хал салхины улмаас газар тариалангийн салбар 87 сая ам.доллар, хүлэмжийн аж ахуй 177 сая ам.долларын хохирол амссан байна. Мөн Чиба, Ибараки болон бусад гурван мужид загас агнуурын 324 усан онгоц сүйдэж, ойролцоогоор 1.5 сая ам.долларын хохирол учирсан байна.

"Чиба мужийн өмнөд хэсэгт хохирлын үнэлгээ хийх шаардлагатай байгаа. Тиймээс цаашид хохирлын хэмжээ нэмэгдэж магадгүй" гэж албаныхан мэдэгджээ.

Үүний зэрэгцээ пүрэв гарагт Чиба мужид 30 мянга орчим айл өрх гэрэл цахилгаангүй байна гэж Токио Цахилгаан эрчим хүчний компаниас мэдэгдсэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[192.82.64.186]

2019-09-20 16:21:19

Japan bol dor n bosgono. Xarin Mongold iim zuil bolvol guilga guigaadl yabj ugnu duu.