Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/XopoM.com-Та-электрон-тамхины-тухай-юу-мэдэх-вэ-01.jpg

Энэтхэгийн эрх баригчид электрон тамхийг хориглосон талаар тус улсын Сангийн сайд Нирмала Ситхараман мэдэгджээ. 

“Электрон тамхи үйлдвэрлэх, импортлох, экспортлох, тээвэрлэх, худалдах, дэлгэрүүлэх, хадгалах, сурталчилахыг хориглож байна” хэмээн тэрбээр мэдэгдснийг Hindustan Times сонин дамжууллаа. Энэ хоригийг зөрчвөл нэг хүртэлх жилээр хорих ял оноох бол давтан зөрчил гаргавал хорих ялын хугацааг гурав хүртэлх жил болгон нэмэх . 

Энэ хоригтой холбоотой зохих тогтоолыг гаргаж, ойрын үед Энэтхэгийн Ерөнхийлөгчид гардуулж, улмаар Парламентын өвлийн чуулганы үеэр танилцуулах юм байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр, Энэтхэгт электрон тамхины үйлдвэрлэл байдаггүй бөгөөд энэ улсад гадаад улс орнуудын 400 орчим электрон тамхины брэнд худалдаалагддаг гэнэ. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх