Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5d82e71373908.jpeg

Японы шинээр томилогдсон Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги Их Британийг Европын Холбооноос гэрээгүйгээр гаргах үйл явцаас зайлсхийхийг уриалжээ.

Энэ сарын эхээр Гадаад хэргийн сайдын албан тушаалыг хашиж эхэлсэн Т.Мотэги Их Британийн талын хүсэлтээр тус улсын Гадаад хэргийн сайд Доминик Раабтай лхагва гарагт утсаар ярьсан байна.

Т.Мотэги “Brexit”-ийн талаар хэлэхдээ, Европ дахь Японы фирмүүдийн эдийн засгийн үйл ажиллагааг хэвээр үргэлжлүүлж, дэлхийн эдийн засагт учирч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах нь чухал гэжээ. Мөн тэрбээр Их Британийг ЕХ-той байгуулсан гэрээнд үндэслэн гаргана хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ.

Үүний хариуд Д.Рааб Лондон ч мөн уг арга замыг эрэлхийлж байгаа хэмээгээд, Европ дахь Японы бизнесийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө учрахаас урьдчилан сэргийлнэ хэмээн хэлсэн байна.

Талууд БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах чиглэлд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ. Мөн БНАСАУ-д хулгайлагдсан Японы иргэдийн асуудлыг аль болох ойрын хугацаанд зохицуулахад дэмжлэг үзүүлнэ гэж Д.Рааб мэдэгджээ.

Японы Засгийн газраас мэдээлснээр, 1970, 1980-аад оны үед БНАСАУ-ын төлөөлөгчид Японы 17 иргэнийг хулгайлсан аж. 2002 онд болсон дээд хэмжээний уулзалтын дараа тэдгээр иргэний тавыг нутаг буцаасан боловч бусад нь сураггүй хэвээр байгаа юм. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

к к, хэ хэ

[192.82.65.93]

2019-09-19 16:37:12

Царцаа дэхрээд буух газраа мэдэхгүй гэдэг сайхан үг бий. Европын холбоо АНУ-г дагаж далдагнаад эцэст нь өөрсдөө хамраараа газар шааж унаж байна доо, хөөрхий. Бүгдийг нь ийм тавилан хүлээж байгаа шүү, санаалчихъя.

Зочин

[192.82.65.93]

2019-09-19 16:33:38

Зочин

[192.82.65.93]

2019-09-19 16:33:38

Зочин

[192.82.65.93]

2019-09-19 16:33:38

Зочин

[192.82.65.93]

2019-09-19 16:33:38

Зочин

[192.82.65.93]

2019-09-19 16:33:38

Зочин

[192.82.65.93]

2019-09-19 16:33:31

Зочин

[192.82.65.93]

2019-09-19 16:33:18

Задар задар, бас дахин задар

[192.82.65.93]

2019-09-19 16:33:02

Барууныхны задрал эхлэж байна даа. Би бол брикситгүй задралыг дэмжиж байна. Арлын годгор Японд ямар падлий байна аа?

Задар задар, бас дахин задар

[192.82.65.93]

2019-09-19 16:33:00

Барууныхны задрал эхлэж байна даа. Би бол брикситгүй задралыг дэмжиж байна. Арлын годгор Японд ямар падлий байна аа?