Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/optimize.jpg

Солонгосын хэд хэдэн цуврал кинонууд болон бүрэн хэмжээний кинонд 1986-1991 оны хооронд нийт 10 эмэгтэйг өмсөж явсан тиркогоор нь боож алсан цуврал аллагын тухай гардаг билээ. Солонгост иймэрхүү хэрэг бараг гарч байгаагүй бөгөөд бараг л анхны цуврал аллага гэж үздэг бөгөөд тухайн үедээ олон нийтийг хэсэгтээ л айдаст автуулж байсан маш харгис аймшигт хэрэг юм. Тэгвэл тэрхүү Кёнги мужийн Хвасон хотод гарсан Хвасоны гэх тодотголтой цуврал алуурчин байж болох хамгийн тохиромжтой сэжигтэнг илрүүлсэн талаар Солонгосын цагдаагийн газраас мэдээллэсэн байна.

Тодруулбал: Алуурчин 1986 оны 9-р сарын 15-наас 1991 оны 4-р сарын 3-ны хооронд Кёнги мужийн Хвасон хотын ойролцоох хөдөө тосгонд 13-аас 71 насны 10 эмэгтэйг хүчирхийлж, амь насыг нь хороожээ. Тухайн үед уг хэргээр маш олон тооны сэжигтэнг байцаалт явуулж мөрдөж байсан боловч хэрэгтэй холбоотой ямар нэг сэжүүр олдохгүй учраас хэргийг илрүүлж чадаагүй аж. Гэсэн ч Солонгосын ЦЕГ-аас 2016 онд тухайн хэргийг илрүүлэх баг байгуулсанн бөгөөд тэд өнгөрсөн гурван жилийн хугацаанд маш идэвхитэйгээр уг хэргийг мөрдөж байсан байна.  

Тэдний мэдээлж байгаагаар тус сэжигтэнг "И" гэдэг бөгөөд тэрээр одоо 50 гаруй настай. Цуврал аллагын анхны мөрдөн байцаалтын үеэр аллага үйлдэж байгаа хүнийг хориод насны хүн гэж сэжиглэж байсан нь түүний настай тохирч байгаа юм. Мөн Солонгосын Кёнги Намбу мужийн Цагдаагийн газар шүүх эмнэлэгийн шинжилгээгээр хохирогчдын дотуур хувцаснаас цуглуулсан ДНК нь сэжигтнийхтэй тохирч байгааг нотолсон гэжээ.  Өнгөрсөн 33 жилийн турш цагдаа нар тус цуврал аллагад холбогдуулан  хэдэн арван мянган сэжигтэнг шалгаж байсан ч энэ удаагийнх шиг ДНК нь таарч тохирсон тохиолдол анхных нь юм байна. 

Сэжигтэн "И" нь одоогоор 1994 онд өөр нэгэн эмэгтэйг хүчиндэж хороон цогцосыг нь гэмтээсэн гэсэн зүйл ангиар шоронд ял эдэлж байгаа бөгөөд тухайн үед тэрээр өөр хотод амьдардаг байсан нь түүнийг Хвасоны хэрэгт хамааралгүй гэж үзэх шалтгаан болсон хэмээн цагдаагийн газраас тайлбарлажээ. 

Харамсалтай нь тус цуврал аллагын хөөн хэлэлцэх хугацаа 2006 оны дөрөвдүгээр сард дууссан учир хэрэгтэнд хуулиар ямар нэг шийтгэл оноох боломжгүй юм байна. Гэхдээ цагдаа нар Хвасоны хэргийг ингэж тасралгүй мөрдсөн учир нь "Ямарч гэмт хэрэг илэрдэг. Төгс гэмт хэрэг гэж хаана ч байдаггүй" гэдгийг олон нийтэд харуулахыг зорьсон гэжээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: koreatimes

Таалагдахгүй байна

7
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх