Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/d4a8b8c1525f44b1ada9ee83bf40fea6.webp

Сүүмпи сайтаас хүмүүсийн нөхөрлөл гэж нэрлэдэг нэр томьёог жинхэнэ утгаар нь харуулсан  цувралуудыг нэрлэжээ. 

“Дурсамж 1988”

Тус цувралд 1988 оны ахлах сургуулийн сурагчдын талаар өгүүлдэг. Тэд багаасаа хамт байсан болохоор хэн хэнийхээ талаар байж болох бүх зүйлийг мэдэх бөгөөд шаардлагатай тохиолдолд зүгээр л сэтгэлийн дэм өгч бас чимээгүйхэн тусалдаг. 

Тус цувралд өвсөр үеийнхнээс гадна идэр насныхны нөхөрлөлийн талаар ч өгүүлнэ. Тэд хэдий өөр өөрийн гэр бүлтэй боловч өөрсдийгөө бүхэлдээ нэг гэр бүл хэмээн үздэг.  

“ Учир нь, Энэ миний анхны амьдрал”

Тус цувралд зөвхөн ганц хүүдээ санаа тавьдаг хэцүү гэмээр гэр бүлийнхнээсээ зугтаж байгаа айлын том охины анхны хайр түүнийг хамгаалж, дэмждэг найзуудын тухай өгүүлнэ. Хэдий тэд өөрсдийн гэсэн амьдралтай боловч ядарсан нэгнээ түшиж, гунигласан нэгнээ инээлгэж бас шаналсан нэгнээ тайтгаруулдаг. Энэ бүхнийг хийхийн тулд өөрсдийн амьдрал бас асуудлаа бүгдийг хойш тавьна. 

“Миний ах”

Солонгосын бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын нэгт зүй ёсоор орох тус цувралын дүр бүр нь чухал. Кино багийнхан тус цувралаар дамжуулан нөхөрлөлдд насны хязгаар байхгүй бас нөхөрлөл гэдэг буруу нэгний толгойг илэх явдал биш. Алдсан нэгэндээ алдаагаа засч бусдыг хайрлаж хүндлэх хичнээн чухал. Хамгийн гол нь хэн нэгний итгэлийг алдана гэдэг эргүүлээд олдохгүй үнэт зүйл гэдгийг харуулахыг зорьсон хэмээн киноны хэвлэлийн хурлын үеэр хэлж байжээ.

“Залуу үеийнхэн”

Амьдралд дөнгөж хөл тавьж байгаа залуусын талаар өгүүлэх тус цуврал нь нөхөрлөл гэдэг хэн нэгний өнгөрсөн амьдрал, хөрөнгө мөнгө мөн гэр бүлээс шалтгаалдаггүй гэдгийг тод томруунаар харуулжээ. 

“Хүндийн өргөлтийн дагина Ким БугЖу”

Нэгэн зорилгоор ирээдүй өөр тэмүүлэх тамирчин найзууд, нэгнээ лэмжих сэтгэл бас нэгэндээ цагаан атаархалын талаар өгүүлэх тус цуврал нь Солонгостоо төдийгүй дэлхий нийтийг хөгжөөж чадсан цувралуудын нэгт зүй ёсоор ордог. 

“Хайлт: WWW”

Тус цувралаар хүмүүсийн амьдралын хэв маяг өөр өөр байдаг. Гэсэн хэдий ч тэднийг нөхөрлүүлж болохгүй гэсэн хууль байхгүй. Зорьлого тэмүүлэл өөрч нэгнээ гэсэн сэтгэл нөхөрлөлийн бас нэгэн хэлбэр мөнөөсөө мөн гэдгийг харуулахыг зорьжээ.

Бонус: "Хүндэт нөхөд минь"

Настай хүн гэхээр л ааштай хадам, үглээ эцэг эх байдаггүй. Хэдий урт асалсан ч тэд ч бас хувийн амьдралтай. Тэд ч бас нөхөрлөж, нэгнээ дэмжиж  бас жаргал зовлонгоо хуваалцдаг. Хамгийн гол нь нөхөрлөлд хил хязгаар болон насны ангилал байхгүй гэдгийг тус цувралаар харуулжээ.

 

 

Таалагдахгүй байна

5
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[202.5.198.54]

2019-09-20 10:23:14

Боловсон эрчүүд гэдэг кино байдаг ш тээ

DR. ADITY

[41.203.78.117]

2019-09-19 00:14:55

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์: www.drpradhanurologist.com