Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5d8193e3903b0.jpg

Азийн 16 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны тэмцээнд Вьетнам улсын Ханой хотноо оролцож байгаа манай хөвгүүд хэсгийнхээ хүчтэй өрсөлдөгч Австралийн шигшээ багтай гайхалтай тоглолт хийж 2-1-ээр хожигдлоо.

Энэ удаагийн тоглолтод Растислав Бозик дасгалжуулагчтай Монголын шигшээ баг, Азийн шилдэг багийн эсрэг ширүүн тулаан хийж эхний хагаст 2:0-ээр эсрэг багийн давамгайлсан юм. Хоёрдугаар хагаст манай хөвгүүд бууж өгөлгүй тун сайн тоглож 64 дэх минутад Д.Шийрэвжамц /10 дугаарт/ Австралийн хаалганд гоол орууллаа.

Манай баг тооны харьцааг тэнцүүлэх хэд хэдэн боломж олдсон ч тоог тэнцүүлж амжилгүй 2:1-ээр хожигдлоо.

“Одоогоос 2 жилийн өмнө манай улсад Азийн 16 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолт явагдахад Монгол болон Австралийн шигшээ баг учраа таарч 10:1-ээр ялагдал хүлээж байсан юм. Харин энэ удаагийн тоглолтоор Монгол хөвгүүдийн ур чадвар ахиж дээшилсэн гэдгийг манай баг нотлон харууллаа” хэмээн МХБХ-ноос онцоллоо.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх