Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/227afeb24d5f5ed89a9b1c426e1109eaf9b26d7fr1-1000-1039v2_hq.jpg

Солонгосын алдарт хөвгүүдийн хамтлаг болох Super junior-ын гишүүд өнгөрсөн арван жилийн хугацаанд ээлж дарааллан цэрэгт явсаар энэ жил л бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаад байгаа билээ. Хамтлагийн хамгийн сүүлийн гишүүн өнгөрсөн тавдугаар сард цэргээс халагдсаны дараахан тэд энэ оны хоёрдугаар хагаст эргэн ирэлтээ хийнэ хэмээн мэдэгдээд байсан юм. Хэдхэн хоногийн өмнө тэдний харьяалагддаг SM интертаймэнтаас Super junior хамтлаг ирэх аравдугаар сард эргэн ирэлтээ хийнэ гэсэн бол өчигдөр тус хамтлагийнхан өөрсдийн фэнүүддээ зориулан гэнэтийн бэлэг барьжээ. 

Тэд удаан хугацааны турш бүрэн бүрэлдэхүүнээрээ фэнүүдтэйгээ уулзаагүй тул ганцхан бэлэг өгөх нь учир дутагдалтай хэмээн ийнхүү цоо шинэ уран бүтээл болох  'Somebody New' дуугаа дүрсжүүлэн тэдэнд гэнэтийн бэлэг барьсан байна. 

Ингэхдээ шинэхэн клипээрээ дамжуулан тэд өөрсдийн шинэ уран бүтээлдээ бэлдэж байгаа үйл явц болон хамтлагийн гишүүдийн хамтарч ажиллаж байгаа нэвтрүүлгүүдийн хэсгээс үзүүлсэн нь тэдний фэнүүдэд ихээр таалагдаж байгаа аж. Мөн зарим нитизүүд энэхүү үйл явдлыг дэлхий дахинд түгээд байгаа кпопын хар бараан мэдээнүүдийг хэсэг зуур ч болов мартуулах үйл явдал хэмээн нэрлэжээ.

Ингээд та бүхэнд тэдний цоо шинэ уран бүтээлийг танилцуулж байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх