Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/c2e8e5325fb65d200249d4242c5ce4ba.jpg

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Монгол орон бүхэлдээ сэрсэн ХХ зууны их хөгжлийн жилүүдэд монголчууд бүгдээрээ бичиг үсэгтэн болж, монгол хүн эрүүлжиж, Монголын далбаа НҮБ-д мандан, урлаг соёл спортоор дэлхий дахинд танигдаж, Монголын нэр ертөнцийн дэвжээнд гарсан билээ. Түүнчлэн Дархан, Эрдэнэтээр түүчээлсэн их бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн хөгжил, Алс Дорнодын талаас Алтай Таван богд хүртэл Умардын их тайгаас Өмнөдийн Элсэн манхан хүртэл үргэлжилж байсныг бид мартах учиргүй. Энэ агуа үйл хэргийг бүтээн байгуулах ариун цагаан фронтыг Юмжаагийн Цэдэнбал удирдаж байсан нь мартагдашгүй үнэн юм.

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон албаны бусад хүн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх