Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/амарбаясгалан.jpg

УИХ тарах асуудал яригдаж эхэллээ. МАН-ын дарга нар цуглаж, УИХ-ыг тарах асуудлыг ярьсан, МАН-ын генсек Д.Амарбаясгалан гишүүдийг өрөөндөө дуудаж, гарын үсэг цуглуулж эхэлсэн гэх мэт мэдээлэл олон нийтийн хэрэгслээр тархаад байна.

УИХ-ын гишүүдийн дунд тарах асуудал яригдаж буйг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан үгүйсгэсэнгүй. Харин гарын үсэг цуглуулаагүй гэдгийг хэлж байна.

Д.Амарбаясгалан “УИХ-ын зарим гишүүдээс ийм санал гарч, хоорондоо ярьж байгаа. УИХ тарах эсэх нь гишүүдийн бүрэн эрхийн асуудал. УИХ-ын гишүүдийн 2/3 нь тарах нь зөв гэж үзвэл энэ асуудал намын Удирдах зөвлөл болон Бага хурал дээр яригдана” гэсэн мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх