Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/219288-15122017-1513314772-1155748663-boldbaatar_b.jpg

Жүдо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагчаар Халиуны Болдбаатарыг томилохоор Монголын жүдогийн холбооноос шийдвэрлэсэн бөгөөд тэрбээр өнөөдөр О.Балжиннямаас ажлаа хүлээж авах юм.

Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатарын хувьд жүдогийн шилдэг тамирчин, дасгалжуулагчдын нэг. Түүний гаргаж байсан амжилтаас товч дурдвал, тэрээр 1998 онд Бангкокт хотод болсон Азийн наадмын 73 кг-ийн жинд түрүүлжээ. Мөн 1996 оны Атлантын олимп, 1997 онд Парист хотноо болсон ДАШТ-ий 73 кг-ийн жинд хүрэл медалийн төлөө барилдаж, улмаар шагналт тавдугаар байрт шалгарч байв. Мөн 1998 онд самбо бөхийн ДАШТ-д түрүүлэн дэлхийн аварга цолыг хүртэхдээ Монгол Улсын гавьяат тамирчин болсон юм.

Гэхдээ Х.Болдбаатар гавьяатын олимп дэлхийгээс авч чадаагүй медалийг түүний шавь нар эх орондоо авчирч чадсан. Тодруулбал, Монголын анхны олимпийн аварга, анхны хос медальтан, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр түүний шавь бөгөөд тэрээр шавиа олимпийн аварга болсны дараа Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолыг хүртсэн билээ. Х.Болдбаатарын хувьд Риогийн олимпийн циклд БНХАУ-ын эрэгтэй жүдогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан. Тэгвэл гавьяат маань 2020 оны Токиогийн олимпод Монголын жүдогийн шигшээ багаа удирдан оролцох бөгөөд дасгалжуулагчийн багаа өөрөө бүрдүүлэх юм.

Х.Болдбаатарын удирдлага дор Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий анхны хүрэл медальт Д.Баттулга, гавьяат тамирчин Д.Нямхүү, олон улсын хэмжээний мастер П.Нямлхагва нар ажиллаж магадгүй. Мөн олимпийн аварга Н.Түвшинбаяр ч дэмжиж ажиллах нь ойлгомжтой.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх