Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/70156706_2328224577418142_3233362035966214144_n-6rsgzxh8k6tr9lk7kprdt3usa0etlb6w4gz51dss0u8.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/260 дугаар тушаалаар зохион байгуулж буй Хойд бүсийн шуурхай удирдлагын оператор, жолооч-холбоочдын сургалт Архангай аймагт эхэллээ.

Сургалтад хойд бүсийн Орхон, Булган, Архангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, шуурхай удирдлагын оператор, жолооч-холбоочин нарын 90 гаруй алба хаагч хамрагдаж байна.

Гамшгийн үеийн бүсийн удирдлага зохицуулалтын холбооны найдвартай ажиллагаа, шуурхай байдлыг хангах танхимын болон хээрийн дадлага сургуулийг явуулахаас гадна холбоо, зарлан мэдээллийн дэвшилтэд техник, технологийн мэдлэг олгох зорилготой тус сургалт энэ сарын 13-ныг  хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх