Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1cibcpr0k2gtgd6unt1pah16183.jpg

2019.09.09-13-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1315 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 898-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 32 хүн гэмтэж 9 хүний амь нас хохирсон байна. Үүнээс 8  хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэж 2 хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

2019.09.09-ний 17.10 цагийн орчим Завхан аймгийн Баянтэс сумын Бужир 1-р баг /сумын төвийн 5-р хэсэг/ шороон замд Toyota Land Cruiser-80 автомашины жолооч Л нь явган зорчигч 1.5настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг хохироосон

2019.09.09-ний 14.56 цагийн орчимд  Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5-р баг “Зэгстэйн Булаг” гэх газар /сумын төвөөс хойш 57км/ шороон замд улсын дугааргүй Dayung маркийн мотоцикл онхолдож, жолооч 38 настай, эрэгтэй Э нас барсан

2019.09.10-ны шөнийн 04.30 цагийн орчим Архангай аймгийн Хангай сумын Ар баясгалан багийн “Ногоон хонхны дөрөлж” гэх газар /Сумын төвөөс хойшоо 22км/ шороон замд Hyundai Porter маркийн Г жолоочтой автомашин нь онхолдож зорчигч 30 настай, эмэгтэй О нас барсан

2019.09.10-ны өдрийн 10.42 цагийн орчим Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн “Бор Хөндий” гэх газар /Сумын төвөөс баруун хойшоо 45км/ шороон замд Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож жолооч 59 настай, эрэгтэй Д нас барсан

2019.09.11-ний 21.50 цагийн орчимд Ховд аймгийн Буянт сумын 2-р багийн нутаг “Шар хадны дөрөлж” гэх газар /Сумын төвөөс баруун урагш 50км-т/ асфальтан замд Toyota Prius маркийн Н жолоочтой автомашин онхолдож, зорчигч  Д /35настай.эрэгтэй/ нас барж, жолооч Н /32 настай, эмэгтэй/ гэмтсэн

2019.09.11-ний өдрийн 12 цагийн орчимд  БЗД-н 28 дугаар хороо Хужирбулангийн зам, “Тэгш хэм” супер маркетын урд замд Subaru Forester автомашины жолооч Ө нь явган зорчигч 13 настай эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон.

2019.09.12-ны 13.00 цагийн орчим Дорноговь аймгийн Өргөн сум 3-р баг “Хар тойром” гэх газар /сумын төвөөс хойш 60км/ шороон замд улсын дугааргүй Хаожи маркийн мотоциклийн жолооч Б нь, явган зорчигч 49 настай, эмэгтэй М-г мөргөж амь насыг хохироосон

2019.09.12-ны 23.20 цагийн орчим ХУД-н 7 дугаар хороо Яармагийн гудамж, Жаргалантын 16-р гудамжны баруун замд Toyota Land Cruiser-200 автомашины жолооч Д нь  явган зорчигч 33 настай, эрэгтэй Ү-г мөргөж амь насыг хохироосон.

Энэ 7 хоногт хүн гэмтсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж  гэмтээх хэлбэрээр 15, мөргөлдөх хэлбэрээр 6, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 3 тус тус бүртгэгдсэн байна.

 Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 122 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

  Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 16.6 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 21.3 хувиар, гэмтсэн хүний тоо 14.2 хувиар, нас барсан хүний тоо 12.5 хувиартус тус өссөн байна

Бүсээ бүсэлж, хурдаа тохируулж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг  ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-аас зөвлөж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх