Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/zgr zurag.jpg

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 13-15 хэм дулаан байна.

 2019 оны 09 дүгээр сарын 14-нөөс 09 дүгээр сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

14-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15,16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо, уулаараа цас орно. Салхи 14,15-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх