Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/0hpLJPl7GEL2N3KQMzPzBQNE1_LAxERTxgEx9-fSdHcVcKG24wT0o0DVR-IVFdGmg9GRtkA1soNFJcH2oyGU00.jpg

Гахай Бажи буюу дуучин жүжигчин И Хон Ки цэрэгт явахаар болжээ. Тэрээр ийнхүү цэрэгт явахаар болсон талаараа өөрийн инстаграм хуудсандаа бичсэн бөгөөд эр хүний ёсоор цэргийн алба хаахаар болсондоо баяртай байгаагаа илэрхийлжээ. 

Тэрээр ирэх аравдугаар сард цэрэгт явах бөгөөд одоогоор бусад мэдээллийг нууцалж байгаа юм байна. 

Дуучин жүжигчин И Хон Кигийн хувьд тэрээр 1990 онд төрсөн бөгөөд урлагийн карераа Солонгосын алдарт хөвгүүдийн FT Island хамтлагийн гишүүнээр эхлүүлж байжээ. Харин жүжигчний дебютээ 2002 онд гарсан KBS2 телевизийн бүтээл болох "Magic Kid Masuri" киногоор хийж байсан ч Монголчууд бид түүнийг "You’re Beautiful" болон "Хваюги" цувралаар нь илүүтэй мэддэг болсон билээ. 

Тэрээр ихэвчлэн уян зөөлөн, хөгжилтэй дүрүүд дээр ажилладаг. Энэ талаараа тэрээр нэгэн шууд нэвтрүүлэгт оролцож байх үеэрээ "Хэдийгээр надад мэдэхгүй чадахгүй зүйл олон байгаа ч хэн нэгэнд инээд бэлгэлэх сайхан шүү дээ. Ядаж нэг ч болов хүнийг инээлгэнэ гэдэг миний хувьд аз жаргал. Тийм болохоор би өөрт оногдсон дүрээ сайн гаргах гэж чадах чинээгээрээ хичээдэг. Хойшид ч хичээх болно" гэжээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх