Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/content_photo.jpg

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны эхний 8 сард ажилгүй  51.5 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 13.1 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 42.1 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 4.1 (7.3%) мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 3.3 (7.2%) мянган хүнээр буурч, ажилд зуучлагдан орсон иргэд 451 (3.6%) хүнээр өссөн байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны 8 дугаар сарын эцэст 30.8 мянга, үүнээс 21.3 (69.2%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 9.5 (30.8%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 1730 (7.5%) хүнээр, өмнөх сараас 1088 (4.9%) хүнээр буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 11.4 (53.5%) мянга нь эмэгтэйчүүд байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 386 (1.8%) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 202 (52.3%) нь эмэгтэйчүүд байна.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх