etoim.mn
photos/Erdene-130826-1443113836.jpeg

Жил бүрийн есдүгээ сарын 13-ныг олон улсын ардчиллын баярын өдөр болгон тэмдэглэхээр НҮБ-ээс шийдвэрлэсэн. Дэлхийн ардчиллын өдрийг тохиолдуулан АН 30 жилийн ойн хүрээнд хийх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ: АН-ын Улс төрийн зөвлөлөөс УИХ дахь АН-ын зөвлөлд чиглэл өгсөн. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар байр сууриа нэгтгэж, ажлын хэсэг байгуулсан. Үндсэн хуулийн эхэд дүгнэлт гаргах ажлын хэсгийг баталж, ард түмний санал асуулгыг ямар байдлаар явуулах талаар ажлын хэсэг ажиллах юм байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хоёр дахь хэлэлцүүлгийн төслийг бид бүрэн утгаар нь үгүйсгэж  байгаа. Учир нь УИХ дахь АН-ын зөвлөлийн санал, Ерөнхийлөгчийн  санал Үндсэн хуулийн төсөл тусгагдаагүй. Анхны зорилтоосоо ухарсан. Асуудлыг мухардалд оруулахгүй үүднээс эрх баригчидтай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Ард нийтийн санал асуулга явуулахад зөвшилцөх ажлын хэсэг байгуулж байгаа юм. 

АН-ын аливаа байр суурийг Ерөнхийлөгчтэй холбох хандлага байна. АН хуулийн засаглалыг дээдэлсэн, парламентын ардчиллыг улам төгөлдөржүүлэхийн төлөө тэмцэх баруун төвийн нам байна гэдэг үзэл баримтлалаа баталсан. АН сонгодог парламентыг хөгжүүлэхийн төлөө тууштай тэмцэх болно гэдгээ хэлье хэмээв. 

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

- Ард нийтийн санал асуулгын төслийг та бүхэн хүлээн зөвшөөрч байна уу?

Ард нийтийн санал асуулгын эхийг баталсан хувилбар бол  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн төсөл. Энэ журмаар явуулна гэвэл АН оролцох боломжгүй. Ард нийтийн хүсэн хүлээгээд байгаа нийгэм, эдийн засаг, улс  төрийн өөрчлөлтийг оруулвал АН оролцоно. Харин эрх баригчид хүч түрэх байдлаар зөвлөлдөх санал асуулгыг явуулсан. Зөвлөлдөх санал асуулгыг явуулсан иргэдийн тоо цөөн байсан. Ард нийтийн санал асуулгыг зөвлөлдөх санал асуулгаар явуулах эрх баригчдын бодлого байсан. 

- Ард нийтийн санал асуулгаар 29 тэрбум төгрөгийг явуулна гэж байна. Танай нам санал нэгдэж байна уу?

СЕХ 12 тэрбум төгрөгөөр явуулж болно гэсэн юм билээ. Үүн дээр цагдаа, улсын бүртгэл, архивын газраас нэмэлт гурван тэрбум төгрөг шаардагдах санал ирүүлсэн юм билээ. Эрх баригчид энэ мөнгийг нэг дахин нэмсэн. Эрх баригчид мөнгө угаах замаар энэ санал асуулгыг явуулах гэж байгаа юм болов уу гэж харж байгаа. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "энэ мөнгийг гаргах санхүүжилт байхгүй" гэсэн. Гэтэл Сангийн сайд нь "бид хэмнэлт гаргах замаар энэ төсвийг бүрдүүлж болно" гэсэн. Цалин тэтгэвэр нэмэх, сургууль, цэцэрлэг барих, хүүхдийн мөнгө, оюутны 70 мянга өгөх болохоор мөнгөгүй гэдэг. Гэтэл хууль зөрчсөн үйлдэлд мөнгө гаргаж болно гэж байна. Энэ Сангийн сайд хууль зөрчсөн үйлдэл их хийж байна. Улстөржсөн бодлого шийдвэрт мөнгө гаргадаг Сангийн сайдыг ойлгохгүй байгаа юм.

- Нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төсөлд Ерөнхийлөгчийн санал тусгах эсэхээс эрх баригчид зөрчилдөөд байгаа?

Дайруулаад асуудлаа унагаад байгаа нь эв нэгдэлгүй байгаагийн илрэл. 64 суудалтай улс төрийн хүчин хөндлөнгөөс шалтаг ирээд сууж байгаа нь өөрөө туйлын хариуцлагагүй үйлдэл. Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй суббъект. Өөрийн саналаа төрийн тэргүүний хувьд өгсөн. Эрх баригчид одоо бидний саналыг хүлээж авахгүй бол улс төрийн жүжигт оролцох боломжгүй.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх