etoim.mn
photos/olloo_mn_1553400100_45689.jpg

Өчигдөр буюу 2019 оны есдүгээр сарын 12-ны өдөр гудамжинд явж байсан гурван иргэнийг мэсээр гэмтээсэн хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал: Тухайн өдрийн 16.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын жижүүрийн утсанд нэгэн иргэнээс “манай нөхөр хутгаллуулчихсан гаднаас ороод ирлээ” гэх дуудлага мэдээлэл иржээ. 

Тус дуудлагыг хүлээн авч "Ачит118" чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нар хэргийн газар шуурхай очиж шалгахад Сонгинохайрхан дүүрэгт оршин суух Н гэгч эрэгтэй архидан согтуурсан үедээ зүс таних Ц гэгчтэй гудамжинд тааралдан маргалдсаны улмаас архины шилний хагархайгаар хүзүүг нь зүсжээ. Улмаар гэртээ орж хутга авч гарч гудамжинд явсан 53 настай Б, 49 настай Э, 36 настай Н нарыг шалтгаангүйгээр хутгалж гэмтэл учруулсан байсныг шуурхай эрэн сурвалжлан илрүүлсэн байна. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх