Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5addf2_9_11_x974.jpg

Одоогоос 18 жилийн өмнөх энэ өдөр амиа золиослогч 19 этгээд дөрвөн онгоц барьцаалан халдлага үйлдсэн юм. Хоёр онгоц Нью-Йорк хот дахь Дэлхийн худалдааны төвийн 110 давхар ихэр цамхагийг мөргөж, гурав дахь онгоц Вашингтон дахь АНУ-ын Батлан хамгаалах яамны барилга буюу Пентагоны барилгыг мөргөж, дөрөв дэх онгоц Питсбург хотоос 100 км зайтай газарт унаж осолдсон.

2001 оны 9-р сарын 11-нд өглөөний 08 цагт 46 минутанд Дэлхийн худалдааны төвийн эхний цамхагийг мөргөсөн. Тиймээс Америкчууд эл өдөр нэг минут дуугаа хураан амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. 

Тэгвэл Есдүгээр сарын 11-ний террорист халдлагын ойн өдөр дөнгөж эхэлж байхад буюу өнгөрсөн шөнө Афганистаны нийслэл Кабул дахь АНУ-ын элчин сайдын яамны ойролцоо пуужин дэлбэрчээ.

Дэлбэрэлтээс цагийн дараа тус элчин сайдын яаманд ямар нэг хохирол учраагүйг албаныхан мэдээлсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдөр Талибан хөдөлгөөнийхөнтэй хийж байсан яриа хэлэлцээгээ зогсоосныг зарласнаас хойш анхны томоохон халдлага гарсан нь энэ юм.

Ихэр цамхагийн түүх-

Дэлхийн худалдааны төвийг барих санаачлага нь Нью-Йорк хотын удирдлага Дэлхийн худалдааны корпораци байгуулан  Манхэттэн дүүрэгтээ худалдааны төв байгуулахыг зорьж байсан 1946 оноос эхлэлтэй байсан.  Ийнхүү төслөө 1964 онд батлуулж 1966 онд барилгын ажлыг хэрэгжүүлж эхэлжээ. Цамхагийг бүрэн ашиглалтанд ороогүй байхдаа буюу 1970 онд доод давхаруудаа ашиглалтанд оруулсан байдаг. Нэгдүгээр цамхаг нь 1972 онд харин хоёрдугаар цамхаг нь 1973 онд ашиглалтанд орсон бөгөөд 10.000 гаран ажилчид барилгын ажлыг гүйцэтгэж байх явцад найман үйлдвэрийн осол болж байсан гэдэг.  Тус хоёр худалдааны төв нь 1973 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр албан ёсоор нээлтээ хийжээ.

1368, 1362 футын өндөртэй 110 давхар ихэр цамхагууд 1974 онд Сирс Тауэр баригдах хүртэл дэлхийн хамгийн өндөр, хамгийн том барилгад тооцогдож байжээ. 

Дэлхий худалдааны төвийн барилгыг 2006 онд шинээр барьж байгуулсан. Харин 2011 оны 9-р сарын 11-нд дурсгалын танхимыг ашиглалтанд оруулжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх