etoim.mn
photos/712-1534417003198630-23122016-1482458697-458266174-zam_teewer.jpg

АТГ-аас энэ сарын 9-нөөс 10-ныг шилжих шөнө Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг АТГ-аас саатуулж  Цагдан хорих 461 дүгээр  ангид хорьжээ. Тодруулбал, Д.Доржхандыг авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаад  эхэлсэн байна. Хоригдсон Д.Доржханд даргын хувьд талийгаач Т.Гомбосүрэнгийн хэрэгт ч гэрчийн мэдүүлэг өгч байжээ. Учир нь өнгөрсөн жилийн наймдугаар сард яаман дээр хэрэг гарах үед сэжигтэн Б.Махбалын өрөөнд Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, мөн Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд нар байсан гэдэг.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх