etoim.mn
photos/download549864654654654.jpg

Солонгосын урлагийн ертөнцийн их гурвалын нэг гэгддэг JYP интертаймэнтаас бэлтгэгдэн гарсан одод дэлхийд танигдахгүй байна гэж байдаггүй. Мэдээж их гурвалын нэг байна гэдэг тийм амар биш учраас шалгуур өндөртэй байж ч болох юм. Гэхдээ тэдний шалгуурт тэнцээгүй ч өдгөө JYP-с төрсөн алдартнуудаас илүүтэй алдаршсан кпоп одод цөөнгүй. Тэдний төлөөлөл болгон уншигч та бүхэнд дараах таван уран бүтээлчийг танилцуулж байна. 

Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тэд хэдийгээр JYP-н шалгалтанд бүдэрсэн ч зорьлогоосоо няцаагүй учир өнөөдөр амжилтанд хүрч чадсан. Магадгүй Пак Жин Ён тэднийг өөрийн гэр бүлдээ багтаагаагүйд харамсдаг байх гэх мэтээр одоо хэр нь бичдэг аж.

BTS - J Hope

Солонгосын хөвгүүдийн хамтлаг өдгөө дэлхий нийтийн шүтээн болсон BTS хамтлагийн гишүүн J-Hope. Тэрээр 2009 онд JYP-д шалгалт өгч байсан боловч тэнцэж чадаагүй юм. Дараа жил нь буюу 2010 онд  "Big Hit" интертаймэнтад шалгалт өгч тэнцэн улмаар алдарт BTS хамтлагийн гишүүнээр сонгогдон 2013 онд дэбютээ хийсэн.

EXO - Xiumin

Алдарт EXO хамтлагийн гишүүн Xiumin 2008 онд JYP-н шалгаруулалтанд оролцсон боловч мөн л тэнцээгүй. Түүний дараахан SM интертаймэнтийн зохион байгуулсан тэмцээнд оролцож улмаар дадлагажих эрх авч байжээ. Одоо түүнийг мэдэхгүй хүн гэж нэгээхэн ч үгүй бөгөөд  одоогоор цэргийн алба хааж байгаа учраас хамтлагийн уран бүтээлд оролцохгүй байгаа юм. 

3. DEAN

DEAN  бол өнөө үед хамгийн алдартай соло уран бүтээлчдийн нэг бөгөөд тэрээр бусдын адил JYP-аас татгалзсан хариу авч байсан нэгэн. Сүүлд тэрээр энэ бол надад маш том сургамж бас хатуужил өгсөн үе байсан гэжээ.

GFRIEND - Yuju

Чүэ Юүна буюу Yuju нь алдарт K-Pop Star шоунд оролцож байхдаа JYP-аас багахан шүүмжлэл авч байсан нэгэн. Хэдийгээр тэрээр шоунаас хасагдсан ч төд удалгүй SM интертаймэнтийн трэний болсон бөгөөд өнөөдөр нэр хүнд нь өдрөөс өдөрт өсч яваа алдарт GFRIEND хамтлагийн гоцлол дуучин гэгдэж яваа. 

IU 

Жагсаалтанд орсон уран бүтээлчдээс хамгийн их алдартай соло уран бүтээлч. Тэрээр дуулж бүжиглэхийн зэрэгцээ өөрөө хөгжим тоглодог бөгөөд чадварлаг жүжигчин гэдгээ ч дэлхий нийтэд харуулаад амжсан нэгэн. IU хамтгийн сүүлд Hotel Del Luna гэх цуврал дээр ажилласан бөгөөд тус цуврал нь хамгийн их хандалттай киногоор шалгараад зогсохгүй IU-ийн нэр хүндийг улам их өсгөсөн уран бүтээл болоод байгаа юм.

Таалагдахгүй байна

3
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх