Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/70621529_376076313306952_9128988769020542976_n-750x375.jpg

Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас санаачлан нийгмийн хариуцлагын хүрээнд “Pc mall” компани, “Талх чихэр” ХХК, “Ди Жи Би” “Тавин ус” эм ханган нийлүүлэх компанитай хамтран Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэм” хүүхэд асрах төвийн хүүхдүүдэд туслах “Хүүхдэд туслая” сайн үйлсийн аянг өнөөдөр /2019.09.10/ зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас асрамжийн төвийн хүүхдүүдэд бичиг хэргийн хэрэгсэл өгч, хамтран ажилласан “РС mall”, “Талх чихэр ХХК”, “Тавин ус”, “Ди Жи Би” ХХК асрамжийн төвийн ажилчид, хүүхдүүдэд бүтээгдэхүүний дээжээр бэлэг барин сэтгэлийн дэм өглөө.

Сайн үйлсийн аянд нэгдсэн байгууллага, алба хаагч, ажилтнуудад баярласан, талархсанаа илэрхийлэн тус төвийн хүүхдүүд урлагийн тоглолт үзүүлсэн юм. Цаашид Хэрэг бүртгэх алба сайн үйлсийн аяныг жил бүр зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх