Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/noyon uul.jpg

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ноён уулыг улсын тугай хамгаалалтад авч, дархан цаазат болгон ангилал ахиулахаар боллоо.

Ноён уултай холбоотой асуудал олон жил яригдсан. Тухайн газарт таван аж ахуйн нэгжид нийт 12 тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд зарим нь одоо ч үйл ажиллагаагаа явуулж байгаа. 

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 1995 оны зургадугаар сарын 29-ний өдрийн 16 тоот тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад нийт 21600 га газрыг тусгай хамгаалалтад авсан байдаг ч энэ бүс нутагт 12 лиценз олгосон. Аймгийн ИТХ тусгай хамгаалалтад авахын өмнөх өдөр буюу 1995 оны зургадугаар сарын 28-ны өдөр 359.7 га газарт алтны хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна. Үүнийг хууль хяналтын байгууллагад шалгуулна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлээ. 

 Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат: Ноён уулыг дархан цаазат тусгай хамгаалалтын газраар ангилал дээшлүүлж байна. Хууль зөрчсөн этгээдийг холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна.  1995 оны аймгийн ИТХ-ын 21.6 мянган га газар тусгай хамгаалалтад авсан байхад хууль зөрчиж лиценз олгосон гэж БОАЖЯ үзэж байна. Орон нутаг нь зөвшөөрсөн саналаа хуулийн хугацаанд ирүүлээгүй бол зөвшөөрсөнд тооцно гэсэн хуулийг ашиглаж, тусгай зөвшөөрөл өгсөн гэж ойлгож байна. Эхлээд судалж үзээд хохирлыг төлүүлнэ. Анх авахдаа хууль зөрчсөн байна гэж үзэж байна. Өнөөдрөөс эхлээд албан ёсоор дархан цаазат тусгай хамгаалалттай газрын ангилалд авна.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх