Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/15680384315d765e1f5d880.jpg

Энэ жил УАШТ-д түрүүлсэн тамирчдыг ДАШТ-д зодоглуулах эрх олгосон билээ. Эмэгтэйчүүдийн 53 кг-д Баянхонгор аймгийн харьяат, “Женко” клубийн бөх М.Пүрэвтунгалаг түрүүлж, дэлхийн дэвжээнд өрсөлдөх эрх анх удаа авсан. Гэтэл Монголын чөлөөт бөхийн холбооноос түүний биед хатиг гарсан, бэлтгэл дутуу гэх шалтгаанаар ДАШТ-д барилдуулахгүй оронд нь гавьяат тамирчин Э.Сумъяаг оролцуулах шийдвэр гаргасан талаар М.Пүрэвтунгалаг болон түүний гэр бүлийнхэн эсэргүүцэж олон нийтэд мэдээлэл хийсэн.

Тэгвэл өнөөдөр Чөлөөт бөхийн холбооны удирдлагатай дахин уулзаж ОУХМ Э.Сумъяаг чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулахыг зөвшөөрч буйгаа хэллээ. 

Хэрэв Э.Сумъяа ДАШТ-нд амжилттай оролцож олимпийн эрх "өвөртлөө"д ирвэл олимпийн чөлөөт бөхийн 53 кг-ийн жинд оролцох эрхийн төлөө Э.Сумъяа, М.Пүрэвтунгалаг нарыг өрсөлдүүлэх гэнэ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх